Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп тавьсан татвараа анагаах эм гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.04.06/ хэлэхдээ улс орнууд АНУ-тай худалдаагаа тэнцүүлэхгүй бол тавьсан гаалийн татвараасаа буцахгүй гэсэн байна. Түүний тавьсан татвар дэлхийн хөрөнгийн зах зээлүүдийг уналтад оруулж, АНУ болон бусад орны эдийн засгийг уналтад орно гэх айдсыг нэмэгдүүлээд байгаа.

Ерөнхийлөгчийн онгоцноос Трамп сэтгүүлчдэд хэлэхдээ тэр дэлхийн хөрөнгийн зах зээлүүдийг уналтад орохыг хүсэхгүй байна хэмээж, “Заримдаа ямар нэгэн зүйлийг засахын тулд эм уух хэрэгтэй” гэсэн юм. Өнөөдөр /2025.04.07/ Азид арилжаа нээгдэхэд зах зээлүүд үргэлжлэн унасан. Дэлхий даяар хөрөнгийн зах зээлүүд унаж буйгаас хүмүүс түгшүүрлэж байгааг намжаахын тулд 50 гаруй улс гаалийн татварыг цуцлах тухай хэлэлцээ хийхээр холбогдсон гэжээ.

Харин Трамп “Би дэлхийн өнцөг булан бүрийн, Европ, Азийн олон удирдагчтай ярилцсан. Тэд тохиролцоонд хүрэхийг хүсэж байна. Би танай улстай худалдаа хийхдээ тэнцлийн алдагдалтай байхгүй гэж хэлсэн. Тийм юм байхгүй, учир нь миний хувьд худалдааны тэнцлийн алдагдал бол ялагдал. Бид тэнцлийн ашиг эсвэл хамгийн муудаа худалдааны тэнцэлтэй л байх болно” хэмээсэн байна.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 7, 2025 14:26

Жомбого Трамп

Зочин
Зочин
4 сар 7, 2025 14:44

Энэ нөхөр буянжагаатай төстэй авир ааштай ч юм шиг

Зочин
Зочин
4 сар 7, 2025 15:29

Трамп бол Дэлхийн ХААН юм байна.

Зочин
Зочин
4 сар 7, 2025 19:53

Энэ 79 настай зөнөг өвгөнийг харахаас сэжиг хүрэх юм ядарч яваа Украинд дээрэлхүү хандаж ямар муухай харагдав аа. Америкууд ятгаж байж Украины цөмийн зэвсгийг устгуулчихаад одоо дээрэлхээд хийсэн гэрээгээ нулимж байгаа тавьтиргүй өвгөн зүгээр үхэж д�##�д орох ёстой. Тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлыг чинь батлан даана гэж гэрээ зурчихаад ингэж хандаж байгаа Америк дэлхийд найдваргүй улс гэдгээ нотоллоо тийм учраас цаашид ямар ч улс Америктай хийх гэрээг маш болгоомжтой хиймээр юм. Трамп Украинд ганц цент ч өгөөгүй тийм шийдвэр ч гаргаагүй Зеленскийгээс мөнгө нэхэх эрх ч үгүй Байден болон тэр тусламжийн төсвийг батласан Америкийн Конгрессээсээ нэхэх ёстой ш дээ. Тэгээд ч Америк Украинд мөнгө биш дүйцсэн зэр зэвсэг л нийлүүлсэн гэхдээ 100 хувь нийлүүлээгүй шүү дээ. Америк Украины цөмийн зэвсгийг эргүүлэн өгөх ёстой хэрвээ Украин цөмийн зэвсгээ устгуулаагүй бол өнөөдөр Орос түрэмгийлэхгүй байх байсан

Холбоотой мэдээ

Back to top button