Трамп БНХАУ-д нэмж татвар тавина хэмээж, Хятад бууж өгөхгүйгээ мэдэгдлээ

БНХАУ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тавьсан гаалийн шинэ татварын эсрэг хариу арга хэмжээ авахдаа АНУ бараанд 34 хувийн тариф оноосон. Үүний эсрэг Трамп даваа гарагт /2025.04.07/ мэдэгдэл хийхдээ АНУ-д оноосон 34 хувийн гаалийн татвараа цуцлахгүй бол нэмж 50 хувийн тариф ногдуулна гэсэн юм.
Бээжин Трампын сүрдүүлэгт эсэргүүцсэн хариу өгчээ. АНУ дахь БНХАУ-ын элчин сайдны яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Пэнгю Трампын заналхийлэл нь эдийн засгийн дээрэлхэлт, протекшионизм, нэг талт үзлийн сонгодог алхам гэсэн байна. Тэр “БНХАУ-д шахалт үзүүлж, заналхийлэх нь бидэнтэй харилцах зөв арга биш гэдгийг бид нэг бус удаа онцолсон. БНХАУ нь хууль ёсны эрх, ашиг сонирхлоо тууштай хамгаална” хэмээжээ.
Трампын эхлүүлсэн олон улсын худалдааны дайны улмаас үүссэн хөрөнгийн зах зээлүүдийн уналт даваа гарагт /2025.04.07/ гурав дахь өдрөө үргэлжилсэн юм. Дэлхийн хамгийн том хэрэглэгчийн зах зээл болох АНУ-ын санхүүгийн ертөнцөд нэвтрэхэд гаалийн татвар гэх саад тотгор гарч ирсэн нь дэлхийн эдийн засгийг уналтад оруулна гэх айдсыг нэмэгдүүлж буй.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хүн мөн г�##�зуурч байна даа нэг бодлын зөвч юм шиг эс бөгөөс дээрэлхүү ч юм шиг харж л байхаас.
ЗА ЮУ ГЭХ ВЭ? ЭНЭ ХОЁР ЯАХ НЬ ҮХЭР МОНГОЛЧУУДАД ХАМААГҮЙ ЗҮГЭЭР Л ЧИМЭЭГҮЙ БАЙЦГААЯ ӨӨРСДИЙГӨӨ ЯАЯ ГЭЖ БАЙЖ АНУ ХЯТАД ХОЁРЫН АСУУДЛЫГ СӨХӨӨД ХЭРЭГГҮЙ.ДУХАН ДУНДУУРАА СҮХЭЭР БИШ АЛХААР ТҮНШҮҮЛЭХЭД БИД ХЭЗЭЭ Ч СЭХЭХГҮЙ ХЭЛЭЭ ХАЗААД ЧАД ТЭГЭЭД Ч БИД ҮНЭНЧ ШУДРАГА АУГАА ИХ ШИХИХУТАГ МЭТ ЧИНГИС БОГД ЭЗЭН ЛУГАА САХИЛГА ХАРИУЦЛАГА МАШ ӨНДӨРТЭЙ ГАДААДЫН 15 ХЭЛ УСТАЙ МЭРГЭН ТҮРГЭН АРД ТҮМНЭЭСЭЭ ТОДРОН ГАРСАН ТОПУУДААР УДИРДУУЛЖ СУУГАА АЗТАЙ ХҮМҮҮС.ТЭД МЭДЖААГАА ХАМААГҮЙ БИТГИЙ ХИЛ ХЯЗГААРАА ДАВ ТЭДГЭЭР ТҮШЭЭД МААНЬ МАНИЙГАА САЙН САЙХАН АМЬДРУУЛЧИЙ ГЭЭД ОРОНДОО ОРОХ ЗАВГҮЙ НОЙР ХООЛГҮЙ ХУРАЛДАЖ ЯАВАЛ ИРГЭДЭЭСЭЭ ИХ МӨНГӨ СААХ ВЭ? ГЭЭД ЧУХАМ Л ЗОВЖ ЯВАА УЛС
Жомбого Трамп