Монголоос ЕАЭЗХ-ны орнууд руу 375 биш 38 бараа л экспортлох бүрэн чадамж бий

Ирэх сард Монгол Улс Евроазийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээг ОХУ-ын Москва хотноо үзэглэхээр болсон.
Анхнаасаа маргаан дагуулсан уг асуудлыг ийн одоогийн Засгийн газар, тэр дундаа Шадар сайд С.Амарсайхан, Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр нар хөөцөлдсөөр гурван жилийн хугацаатай түр хэлэлцээ хийх гэж байна. Дотоодын үйлдвэрлэгч, аж ахуй нэгжүүдээс багагүй шүүмж хүртсэн чөлөөт худалдааны түр хэлэлцээгээр ноос ноолуур, арьс шир, мах, сүүн бүтээгдэхүүн зэрэг 375 нэр төрлийн барааг экспортолно гэдэг агуулга ярьдаг ч мэргэжлийн экспертүүдийн хийсэн судалгааны дүнд 180 гаруй сая хүнтэй 5 улсын нэгдэл бүхий Евроазийн эдийн засгийн холбооны орнууд руу манай улсаас 38 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн экспортлох чадамж л бий гэжээ.
Харин гишүүн орнуудын зүгээс манай улс руу хөнгөлттэй гаалийн тарифаар 227 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх, үйлдвэрлэх нөөц боломж бий хэмээн судалгаанд дурдсан байна.
Уг холбооны гишүүн 4 улсын зүгээс голлогч ОХУ руу бараа бүтээгдэхүүн нийлүүлэх бололцоо, хүний нөөцийн чадамж өндөр учир манай дотоодын эдийн засагт тодорхой сөрөг үзэгдлүүд бий болох нь дамжиггүй юм. Тухайлбал, ДНБ-ий өсөлт 6.1 хувиар буурах, импорт 117 хувиар өсөх, дотоодын ААН-үүдийн цэвэр орлого 5.6 хувиар, улсын төсөв 3.2 хувиар тус тус буурах боломжтой хэмээн шинжээч, эдийн засагчид тооцоолон судалгаандаа бичсэн байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнөөдөр Монголд аж үйлдвэр хөгжихгүй байгаагийн нэг гол ш�##�тгаан бол зах зээл багатай холбоотой 180 сая хүнтэй зах зээл татваргүй болж нээгдэнэ гэдэг бол маш том боломж бий болж байгаа юм гаднын хөрөнгө оруул�##�т эрс нэмэгдэх бололцоо бий болж байгаа юм
holboond negdehiig mongolchuud demjij bma