Нийгэм мэдээ

УБТЗ 1.3 тэрбумаар суудлын 4, том оворын 1 автомашин авна

Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 1.3 тэрбумаар суудлын автомашин худалдан авах тухай тендер зарласан байна.

Тодруулбал, дээрх өртгөөр туулах чадвар сайтай автомашин дөрвийг, том оврын автомашин нэгийг авна хэмээсэн байна. Ингэхдээ том оврын нэг машины өртөг 190 сая, туулах чадвар сайтай дөрвөн автомашин 937 сая байхаар тусгасан байна. Тооцоолон үзвэл нэг суудлын машины өртөг 234 сая төгрөг байх аж.

Санхүүжилтийн эх үүсвэрийг УБТЗ өөрийн хөрөнгөөсөө гаргах ба тусгагдсан нийт өртөг бүгд энэ онд санхүүжих юм байна. Уг тендерийг өчигдөр буюу /2025-04-07/-ны өдөр зарласан бөгөөд материалыг энэ сарын 28-ны өдөр хүлээн авахаар товложээ.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Иргэн
Иргэн

Хоцрогдсон УБ- төмөр зам хэзээ Бээжингийн аялалаа эхлэх юм болоо!!! Данхайсан хоцрогдсон зардлаа танаад Бээжингийн аялаа өрсөлдөж эхлүүлэхгүй юм байх даа!!! Арай дэндүү хоцрогдож байгаа байгуулга бол УБ төмөр зам болоод байгаа нь үнэн шүү!!!

Холбоотой мэдээ

Back to top button