Нийгэм мэдээ
Я.Цэвэл, Ц.Дамдинсүрэнгийн толь бичигт "Өмхий хүрнэ, Бөднө шувуу" гэж бичдэг
Цахим сүлжээнд "Өмхий хүрнэ, Бөднө шувуу" гэх үгсийг өөрчилж, бичсэн байна" гэж олон нийт эсэргүүцлээ илэрхийлээд байна.
Тэгвэл дээрх асуудалтай холбоотойгоор Я.Цэвэлийн "Ногоон толь" болон 1983 оны Ц.Дамдинсүрэн Б.Осор нарын "Монгол үсгийн дүрмийн толь" бичгээс нягталж үзэв.


Зөв бичих дүрмийн талаарх дээрх ном, товхимлуудад "Өмхий хүрнэ, Бөднө шувуу" гэж бичиж, тэмдэглэж үлдээжээ.
- Өмхий хүрэн- Жижигхэн хар хөх цэцэгтэй, үнэр эхүүн, уруул цэцгийн язгуурын олон наст ургамал
- Өмхий хүрнэ- Суусрын овгийн араатан амьтан, үнэр өмхий, арьсыг нь хэрэглэнэ
- Бөднө шувуу- Ятууны төрлийн хээрийн шувуу, бие жижиг, оготор сүүлтэй, хөхөвтөр өрөвлөгтэй
Мөн энэ талаар БШУ-аас тодруулахад, "Монгол хэл Ц.Дамдинсүрэн гуайн дүрмээрээ л явж байгаа. Зөв бичих дүрмийн журамласан толь гэж бий. Түүнийг баримталж телевизийн нэвтрүүлэг хийгдээд байгаа юм билээ. Дүрэм огт өөрчлөгдөөгүй ээ” гэсэн мэдээллийг бидэнд өгөв.
Б.НОМТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маниуст багш нар нь улс даяараа буруу зааж байсан юмуу даа. Багш ч юу байхав сурах бичиг нь л буруу байж дээ