УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ХХЕГ-ын даргаар хоёр дахиа ирж буй Ж.Бямбасүрэн автомашингүй, 53 саяын зээлтэй

Засгийн газрын өнөөдрийн /2025.04.09/ хуралдаанаар Хил хамгаалах ерөнхий газрын даргаар бригадын генерал Ж.Бямбасүрэнг томилжээ.

Тэрбээр, 2019 онд тус байгууллагын даргаар томилогдон ажиллаж байсан бөгөөд өдгөө хоёр дахь удаагаа удирдахаар болж байна.

Лаос улсад Элчин сайдаар сууж байгаад ийнхүү эргэн ирж буй нь энэ аж.

Ажилласан намтарыг харвал:

  • 1998-2000 онд хилийн 0146 дугаар ангид заставын орлогч, заставын дарга,
  • 2000-2001 онд Хил хамгаалах ерөнхий газрын Хил хамгаалалтын хэлтэст оператив жижүүрийн офицер,
  • 2001-2004 онд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Хилийн академид сонсогч,
  • 07-2004.11 сард Хил хамгаалах ерөнхий газрын Хил хамгаалалтын газарт шалган нэвтрүүлэх албаны офицер,
  • 2004-2005 онд хилийн 0184 дүгээр ангид захирагчийн 1 дүгээр орлогч, штабын дарга,
  • 2005-2007 онд Хил хамгаалах ерөнхий газрын Тамгын хэлтэст тогтоол шийдвэрийн биелэлт, дотоод ажил хариуцсан ахлах офицер,
  • 2007-2008 онд мөн газрын Захиргааны удирдлагын газарт Ажлын албаны дарга, даргын зөвлөлийн нарийн бичгийн дарга,
  • 2008-2009 онд мөн газрын Тамгын хэлтсийн дарга,
  • 2009-2012 онд хилийн 0286 дугаар ангийн захирагч,
  • 2012-2013 онд хилийн 0151 дүгээр ангийн захирагч,
  • 2013-2016 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академид сонсогч,
  • 2016 оны долдугаар сараас Хил хамгаалах ерөнхий газрын Хил хамгаалалтын хэлтсийн дарга, Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга,
  • 2019 оны тавдугаар  сараас Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын даргаар тус тус ажиллаж байсан юм.

Түүний АТГ-т 2023 онд гаргасан ХОМ-ийг харвал:

  • Өөрийн орлого: 122 сая
  • Гэр бүлийн орлого: 32 сая
  • Орон сууц: 177 сая
  • Автомашингүй
  • Мал: 10 сая
  • Газар: 13 сая
  • Хадгаламж: 1,3 сая
  • Зээл: 53 сая гэж мэдүүлж байжээ.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Эрдэнэ
Эрдэнэ

Явган явдаггүй байлгүй дээ ????????????????????

Холбоотой мэдээ

Back to top button