УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Х.Баттулга 7,3 сая төгрөгөөр торгуулаад ч, чуулгандаа суусангүй

УИХ-ын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд 126 гишүүнээс 94 гишүүний ирцтэй байна.
Тодруулбал, тав нь эмнэлгийн чөлөөтэй, найм нь орон нутгийн томилолттой, долоо нь гадаад томилолттой, зургаа нь чөлөөтэй.
Харин Х.Баттулга, Ж.Бат-Эрдэнэ, Л.Гантөмөр, Т.Доржханд, Н.Учрал, Ж.Энхбаяр нарын зургаан гишүүн тасалжээ.
Х.Баттулга таслалтаараа тэргүүлж, Ёс зүйн байнгын хороогоор орж 7 сая 320 мянган төгрөгийн сануулга авсан. Мөн "Ээж загнаад байгаа тул одоо хуралдаа сууна" гэж хэлсэн ч, өнөөдөр ирсэнгүй.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Учраатай уулзсан юмуудаа
250 саятай хүн 7 саяыг тоох уу?
7сая бол түүнд чихрийн цаас.хөх инээд нь хүрч байгаа.....
эргүү боловсролгүй хоосон толгой