Top StoriesУЛС ТӨРУлс төрийн ярилцлага

Ө.Шижир: ХҮН нам болон МАН сонгуулиар гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсныг ҮАГ мэдээлээгүй

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та Ерөнхий сайдад MCS, Эрдэнэс Тавантолгой ХК-тай холбоотой асуулга тавьсан байсан. Хариу нь ирсэн үү?

-Хариу нь гуравдугаар сарын 20-ны өдөр ирсэн. Хуулийн хугацаанаасаа хэтэрчихсэн байсан гэсэн үг. Би буцаагаад хариу маш хангалтгүй байна. Дахин энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл явуулна уу гэж бичиг явуулсан.

-Хангалтгүй гэхээр яг ямар хариу ирсэн гэсэн үг вэ?

-“Энержи ресурс ХХК”-ийн “Ухаа худаг” гэдэг ордыг Засгийн газрын ямар нэг тогтоол, шийдвэр, захирамжгүй зүгээр тэмдэглэлээр авчихсан байсан нь миний асуулгын хүрээнд гарч ирсэн. Тиймээс ямар байдлаар тэмдэглэл хийх болсон талаарх шалтгаануудыг би асуусан. Гэтэл надад ирсэн хариулт дээр зүгээр л “тэмдэглэлээр өгсөн байна” гэж байсан. Би болохоор яг яагаад тэмдэглэлээр өгсөн юм. Тухайн үеийн протокол нь юу юм. Хэн гэдэг сайд оруулж ирсэн. Хэн хэн эс үйлдэл хийсэн юм. Яагаад өнгөрсөн хугацаанд үүнийг УИХ, ЗГ-аар оруулаагүй. Үүний бүх учир шалтгааныг надад тэмдэглэлээр ирүүлэхийг хүссэн ч тийм хариулт ирээгүй учир буцаагаад албан бичиг явуулсан.

-Ер нь УИХ-ын залуу гишүүд АН, МАН ялгаагүй Засгийн газраас гарсан шийдвэрийг дэмжих маягаар зараалд яваад байна гэж харагддаг. Таны хувьд ч бас МАН-ын гишүүдтэй зэрэгцээд Засгийн газрыг дэмжих энэ агуулга харагдаад байгаа?

-Улс төр сонирхдог байсан хүний хувьд монголын олон Засгийн газрыг харсан. Тэрэнтэй харьцуулахад энэ удаагийн Засгийн газар их зоригтой. Хэрэв санаж байгаа бол улсын төсвөөр хайгуул хийсэн стратегийн ордуудыг Ашигт малтмалын тухай хуулийн дагуу, Үндсэн хуулийн дагуу, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу үнэ төлбөр, ямар нэгэн нөхцөлгүйгээр Монгол Улсын Засгийн газар эзэмших ёстой гэдэг асуудлыг би хамгийн анх УИХ-д хандаж ярьсан. Анх би энэ асуудлаар Засгийн газарт албан бичиг ч өгсөн. Анх “Төр яг ямар хөрөнгөтэй байгаа юм бэ. Тэр хөрөнгөө мэдэж байгаа юм уу. Мэдэхгүй байгаа юм уу. Тэр хөрөнгөө ашиглаж байгаа юм уу. Эзэмшиж байгаа юм уу. Эсвэл улсын төсвөөр хайгуул хийсэн стратегийн ордыг хэн нэгэн хувьчилж аваад дахин худалдчихсан байгаа юм уу” гэсэн асуулгыг Ерөнхий сайдад би явуулсан. Үүнээс хойш дөрөв, таван асуулга, албан бичиг ЗГХЭГ болон Ерөнхий сайдад хандаж явууллаа. Анхнаасаа энэ асуудлыг ярьсан хүн нь би. Тэр үед Т.Доржханд сайд энэ асуудлыг яриагүй. Яагаад гэвэл тэр хүн энэ ордуудад хамаарал бүхий нэг компаниас их хэмжээний хандив авчихсан учраас ярих сонирхолгүй байсан байх. Арга ядаад л ярьсан байх. Би тэгж дүгнэсэн. Би Т.Доржхандаас гурван сарын өмнө энэ асуудлыг гаргаж ирээд асуулга тавиад явсан. Тиймээс би Засгийн газраас хийж байгаа ажлуудыг зөв гэж харж байгаа.

-Та Т.Доржхандыг сүү долоосон гөлөг, намыг нь яс горьдсон нохой гэж бичсэн байна лээ. Яагаад ингэж бичих болов?

-Би улс төрийн намын санхүүжилт буюу зарчим, ёс зүйн асуудал л ярьсан. Өөрсдөд нь маш эмзэг туссан юм шиг байна лээ. Өнгөрсөн дөрвөн жил ярьсан зүйлсийнхээ эсрэг үйлдлийг өнөөдөр гаргаж байгаа гэдэг утгаар нь сүү долоосон гөлөг, яс горьдсон нохой гэдэг үг яг тохирсон санагдаад бичсэн.

-ХҮН нам MCS группийн 38 охин компаниас хандиваар авсан мөнгө нь тэрбум гаруй гэдгийг та яаж тогтоогоод байгаа юм?

-Улс төрийн намын санхүүжилт тодорхой хэмжээнд хуульчлагдаад ААН, байгууллагуудаас хандив авч болдог хуулийн зохицуулалт бий болсон. Энэ хуулийн зохицуулалтын дагуу албан ёсны дансаар авсан хандиваа Монгол Улсын Үндэсний аудитын газар албан ёсоор тайлагнах ёстой. Үүний дагуу аудитын газар өгсөн өөрсдийнх нь гарын үсэгтэй тайлангаас би энэ баримтыг харсан. Тэндээс харахад нийтдээ 38 компаниас хандив авсан байсан. Тэдний нэг нь өөрийнх нь намын гишүүний компани байна лээ. Тэгээд үлдсэн компаниуд нь тэр чигтээ MCS группийн харьяа компаниуд байсан. Энэ баримт Үндэсний аудитын газрын тайлан дээр ил тод байгаа. Би үүнийг нь л хэлсэн.

Би бас Үндэсний аудитын газарт улс төрийн намуудад гадаадын хөрөнгө оруулалттай компани хандив өгсөн байна. Энийг яагаад Үндэсний аудитын газар асуудал болгож яриагүй юм бэ. Мэдээлээгүй юм бэ гэдэг албан бичиг явуулчихсан байгаа. 2024 оны сонгуулиар МАН 50 компаниас хандив авсан байна. ХҮН нам 38 компаниас хандив авсан. Энэ дотор нь гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд байгаад байна.

-Ер нь хуулийн дагуу ил тод тайлагнадаг санхүүжилтээс гадна. Далд байдлаар намууд сонгуулиар санхүүжилт авах боломж, нөхцөл байдаг уу?

-Далдуур санхүүжилт авч байгаа байх. Тийм боломж байгаа. Хамгийн энгийн жишээ яривал Монголбанкнд би албан бичиг өгөөд 2023 оны дөрөв, тав, зургаадугаар сарын зах зээлд гаргасан бэлэн мөнгөний гаргалтыг 2024 он буюу сонгуулийн жилийн дөрөв, тав, зургаадугаар сартай харьцуулж харахад хамгийн багадаа 6 дахин өссөн байна лээ. Би бол энийг сонгуультай холбоотой гэж дүгнэж байгаа.

-Та өөрөө бас жагсаалтаар нэр дэвшиж гарч ирсэн. Намын санхүүжилтийг сонгуулиар яаж бүрдүүлдгийг мэдэж байгаа байх. Том компаниудаас шууд санхүүжилт авах нь хуульд юу гэж тусгасан байдаг, хуулиас гадуур санхүүжилт өгнө гэж байж болохгүй биз дээ. Жишээлбэл Х.Баттулга компаниасаа намдаа санхүүжилт өгье гэвэл яаж олгох вэ?

-Х.Баттулгын компанийг бол би мэдэхгүй шүү дээ. Тэр компанид ажил хийж, хувь эзэмшиж байсан биш. Би тэр хүний компанийг бол мэдэхгүй. Миний хувьд би сонгуульд нэр дэвшихдээ албан ёсоор Үндэсний бодлогын хорооны татварыг л төлсөн. Яагаад гэвэл би Үндэсний бодлогын хорооны гишүүн. Манай нам дүрмээрээ Үндэсний бодлогын хорооны гишүүдийг дэвшүүлэх заалттай.

-Х.Баттулга гэдэг бол жишээлсэн нэр шүү дээ. Ер нь том компаниудын намуудад өгдөг байж магадгүй далд санхүүжилтийг таныг гадарлах байх гээд асуулаа?

-Би яг цаагуур явагддаг процесст нь оролцож байгаагүй болохоор мэдэхгүй.

-Гишүүн болох ер нь хэр ашигтай байна. Та мөнгө олж байна уу?

-Цалин л авч байгаа. Цалингийн хэмжээ болж л байна. Цалингаа аваад л ажлаа хийгээд явж байна. Гишүүнд цалингаас өөр урамшуулал орж ирдэггүй. Хуулийн төсөл дээр ажиллахад үйл ажиллагааны зардал өгнө. Гэхдээ миний дансаар биш. Ажиллаж байгаа багт ирнэ.

-Гишүүдээс дэмжлэг авах маягаар мөнгө санал болгодог зүйл үнэхээр байдаг уу. Танд ийм захиалга ирэв үү?

-Сайд нарт байдаг байх. Гишүүдэд бол байхгүй. Бид нар чинь зөвхөн хууль санаачлах хууль батлах л эрхтэй болохоос биш гүйцэтгэх ажиллагааны эрх мэдэл байхгүй шүү дээ. Өдөр тутмын ямар нэг үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргах эрх мэдэл бидэнд байхгүй болохоор гишүүдэд ийм санал ирдэггүй.

-Гишүүний ажлын хувьд. Таны ажил яаж байна. Боловсруулж байгаа хуулийн төсөл бий юу?

-Байгаа. Нэмүү өртгийн албан татвар, ААН-ийн албан татвар буюу Татварын багц хууль дээр би ажиллаж байгаа. НДШ-ийн хууль дээр ажиллаж байгаа. Мөн бага орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн барьж байгаа. Энэ дээр маш олон гаднын жишээ байдаг юм байна лээ. Энийг манай ажлын алба судалж байгаа. Би үндсэндээ энэ гурван хуулийн төсөл дээр ажиллаж байна. Хуулийн судалгааны ажлууд хараахан дуусаагүй байгаа. Ирэх долоо хоногт бараг дуусчих байх.

-Танай намын залуу гишүүн Дав.Цогтбаатарын асуудал яригдаж байна. Гурван шатны шүүхээр шийдвэр нь гарчхаад байдаг. Гэтэл өөрөө ажлаа өгөхгүй хуулиа дагахгүй яваад байна шүү дээ. Парламентын болон намын нэр хүндийн асуудал ч хөндөгдөж байна. Адилхан нэг намын залуу гишүүний хувьд ёс зүй талаасаа Д.Цогтбаатар гишүүний асуудлыг юу гэж харж байна?

-Би хувь хүний асуудлыг нь мэдэхгүй. Тэр хүний бодлыг мэдэхгүй болохоор өмнөөс нь тийм, ийм гэж хэлж чадахгүй. Бид нар чинь бас нэг намынх гээд найз нөхөд шүү дээ. Би зүгээр өөрөөс нь энэ талаар нэг асуусан л даа. Үндсэндээ ийм юм болсон юм байна лээ. Зээл олгох процесст нь Д.Цогтбаатар гишүүн оролцоогүй. Тэрийг чинь Хөгжлийн банкны ТУЗ нь хэлэлцээд явдаг юм байна. Д.Цогтбаатарыг ажилд орохоос өмнө тэр компаниуд нь зээлээ аль хэдийн авчихсан байсан гэдэг. Бизнесийн зээлээ төлж чадахгүй байгаа нөхцөлд тухайн компанитай банк хэлэлцээ хийдэг. Дуудаад энэ зээлээ хэзээ яаж төлөх юм гээд хэлэлцээ хийдэг. Яг энэ асуудал Д.Цогтбаатарыг ажилд орсны дараа үүсэж компанитай хэлэлцээ хийгээд зээлийн төлөлтийн графикийг нь шинэчилсэн бичигт л гарын үсэг зурсан юм билээ. Тэр чинь гарын үсэг зурсан хүмүүсийнх нь нэг болохоос баталсан хүн нь бас биш. Тэгээд яагаад бусад нь энэ асуудалд орж ирэхгүй байгаа талаар Д.Цогтбаатар өөрөө хэлсэн байсан шүү дээ.

-Та Засгийн газрын ажлуудыг бол дэмждэг юм байна. Бүрэлдэхүүн дээр нь ямар байр суурьтай байна. Тухайлбал хамтарсан Засгийн газрын ХҮН нам гэхэд MCS группийн халаасанд орчихсон байж магадгүй болчихлоо. Мөн Ерөнхий сайд таны MCS-тэй холбоотой асуулгад хариулж чадахгүй байгаа гээд эдгээр агуулгаараа Хамтарсан засаг ашиг сонирхолгүй ажиллаж чадах уу. АН-ын гишүүний хувьд Хамтарсан Засгийг эргээд юу гэж харж байна?

-Нэгэнт гурван намын улс төрийн шийдвэр гарсан. Манай нам улс төрийн хамгийн том шийдвэр гаргадаг улс төрийн зөвлөлөөрөө хуралдаад хамтрах нь зөв гэдэг шийдвэр гаргасан. Тухайн үед би Засгийн газартай хамтрах дээр эсрэг санал өгч байсан хүн. Бүлгийн хуралдаан дээр “Энэ дэмий. Ус, тосоороо ялгаръя. Ялагдсан бол ялагдсан. Дөрвөн жил сөрөг хүчнээ хийгээд 2028 онд Засгийн эрхийг авъя. Ялсан нам нь хариуцлага хүлээгээд дараагийн дөрвөн жилдээ ажилласан нь дээр” гэдэг санал дэвшүүлсэн. Гэхдээ улс төрийн шийдвэр гарчихсан учраас бүлгийн гишүүдээс санал авахгүй шүү дээ. Тэгээд Хамтарсан Засгийн газраа байгуулсан.

Одоо Засгийн газар дээр явж байгаа хамгийн том төслүүдийг үндсэндээ манай намын сайд нар хийж байгаа. МАН-аас “бид найман жил засаглалаа. Та нар хамтарчих. Яагаад гэвэл та нар ажил хийж чаддаг юм байна. Та нар Уул уурхай, эрдэс баялгийн яамны аваад монголд орныг сэргээгээдхээч. Хуулийн засаглалыг нь О.Алтангэрэлээ чи авч байгаад монголд болохгүй байгаа зүйлсийг хуулийн хүрээнд шүүрдээдхээч. Эдийн засгийг ерөөсөө АН-ынхан л мэддэг юм байна. Яагаад гэвэл АН-ын үед эдийн засгийг бүхий л суурь тавигдаж байсан юм байна. Тиймээс Л.Гантөмөр дарга аа та Эдийн засаг, хөгжлийн сайд хийгээд шинэ түвшинд гаргаадхаач” гэж л хамтарсан засагт нэгтгэсэн. Одоо Засгийн газрын хамгийн их галыг манай сайд нар л үүрч байгаа. Энэ бол өөрөө улс төрийн шийдвэр учир би ганцаараа Засгийн газрыг дүгнэж хэлэх боломжгүй.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 11, 2025 08:27

Зөв гишүүн

Зочин
Зочин
4 сар 11, 2025 08:43

Женкогийн суганы үс

Зочин
Зочин
4 сар 11, 2025 09:15

ГАДНЫ ОБШОР БҮСЭД БҮРТГЭЛТЭЙ НУУЦ ЭЗЭДТЭЙ УХАА ХУДГААС МАШ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХАНДИВ НЭРТЭЙ МӨНГӨ АВЧ СОНГОГДСОН УЧРАЛ, ДОРЖХАНД ТЭРГҮҮТЭЙ МАН, ХҮН-ИЙН ГИШҮҮДИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХЫГ БҮХ НИЙТЭЭРЭЭ ДАВАЛГААЛЦГААЯ! ҮНЭГҮЙ БЯСЛАГ ЗӨВХӨН ХАВХАНД Л БАЙДАГ. УИХ, ЗГ ДАХЬ ДЭЭРХ НӨХДҮҮД ГАДААД НУУЦ ЭЗДИЙНХЭЭ "НУУЦ" ДААЛГАВАРЫГ БИЕЛҮҮЛЭЭД БГАА Ч ЮМ БИЛ ҮҮ, ҮГҮЙСГЭХ АРГАГҮЙ БОЛЖ БНА. ИЙМ БАЙДЛААР ЦААШИД СОНГОГДОХЫГ ХОРИГЛОСОН ХУУЛЬ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ БНА. ДАРААГИЙН СОНГУУЛЬД ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ НЭРЭЭР КОМПАНИУДААС СОНГОГДСОН ОЛОН ОРНЫ, МАШ ОЛОН ГАР ХӨЛҮҮД МАНАЙ УИХ, ЗГ-Т СОНГОГДОХ БОЛНО. ЭНЭ НЬ МАНАЙ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТУСГААР ТОГТНОЛД МАШ МУУГААР НӨЛӨӨЛӨХ БОЛНО. СЭРЭМЖТЭЙ БАЙУГААЯ, МОНГОЛЧУУД АА@

жаргал
жаргал
4 сар 11, 2025 11:15

Үндэсний хамгийнмтом компани болох MCS г Жэнкогийн да�##�гавараар их оролдох юм Жэнко компани MCS н хэн нь улсад их татвар төлсөн болохийг гаргаад үз дээ ИЙмэрхүү нэг компаний төлөөлөл болсон суганий үсүүдийг төрөөс �######�уулах хэрэгтэй

Зочин
Зочин
4 сар 12, 2025 08:16
Reply to  жаргал

MCS-ИЙН ЖИНХЭНЭ ЭЗЭН ЧИНЬ ГАДНЫ ОБШОР БҮСЭД БҮРТГЭЛТЭЙ ХУ ЖАА ШД. ХУ ЖАА ЭЗДЭЭС МӨНГӨ АВЧ УЧРАЛ, ДОРЖХАНД ТЭРГҮҮТЭЙ МАН, ХҮН-ИЙ ОЛОН ХҮМҮҮС СОНГОГДСОН. ТЭД ОДОО НУУЦ ЭЗДИЙНХЭЭ НУУЦ ДААЛГАВАРЫГ БИЕЛҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БГАА Ч ЮМ БИЛҮҮ, ХЭН МЭДЛЭЭ!

Зочин
Зочин
4 сар 11, 2025 12:16

АН ДОТОР ШИЖИР ИХ ЗӨВ ҮНЭН ЮМ ШУДАРГААР ЯРЬДАГ ХҮНИй НЭГ ШҮҮ.

Зочин
Зочин
4 сар 11, 2025 15:44

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten

Ажиглагч
Ажиглагч
4 сар 11, 2025 18:10

Ман намд хаанахын гадны хөрөнгө оруул�##�ттай компани хандив өргөсөн вэ. Одоо тэр компани,улсын ашиг сонирхолын төлөө ман,УИХ, засгийн газар ажиллаж байж болох уу, жишээлбэл: газар нутаг зарах(Хятад) ураны гэрээ(Франц) гэх мэтээр бид хардах эрхтэй!!!!!!

Зочин
Зочин
4 сар 12, 2025 16:31

Ховдоос сонгогдсон Болормаа гадны хөрөнгө оруулттай компаниас хандив авсан юм байна .Хуулиар хориотой .

Зочямар завхарсан хуультай юм байна? Саналаа ө
Зочямар завхарсан хуультай юм байна? Саналаа ө
4 сар 11, 2025 20:22

ХҮН ын гадаадын компаниуд с 1 тэрбум 95 сая төгрөгийн санхүүжилт авсан хэргээс болж Оюун- Эрдэнийн Хамтарсан Засгийн Газар тарах ёстой юм б.а. Хууль Зүйн хувьд огцрох ёстой.

Зочин
Зочин
4 сар 12, 2025 12:14

ДОРЖХАНДЫН СЭТГЭЦИЙГ ШАЛГУУЛЬЯА ЭНЭ ХҮН ТӨРИЙН АЙЛЧЛАЛД ОРОЛЦОЖ ЯВАХДАА ЯМАР ИХ ПЭЭДГЭР БАЙНАА.ЭЛГЭЭ ТЭВРЭЭЛ ТААЗ ШИРТЭЭЛ НҮБ н ДАРГА Ч ЮМ УУ? ЭСВЭЛ ИРЭЭДҮЙГЭЭ ЕӨӨК р ТӨСӨӨЛӨӨД БАЙДАГ ЮМ УУ? ЭНЭ ХАЛТАР ЗАЛУУГ ИРЭХ СОНГУУЛИАР БАЙРАНД НЬ ТАВЬЖ БАГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАГЧААР ТАВИХГҮЙ БОЛ УХААНТ ӨВГӨДИЙН МИНЬ ХЭЛСНЭЭР ШИЛБЭНИЙ БӨӨС ТОЛГОЙД ГАРВАЛ ДАХИН АХИН ЦУС СОРДОГТОЙ АГААР НЭГ БУС УУ? ОЮУНЭРДЭНИЙН НОХОЙ СУГАНЫ ҮС БОЛСНОО МЭДЭХГҮЙ ХЭТЭРХИЙ ИХ ПЭЭДЭЛЗЭЖ БОЛОХГҮЙ ДЭЭ АЦ МИНЬ ЧАМАЙГ ХЭРЭГГҮЙ БОЛСОН ЦАГТАА ХАЛТАЙТАЛ ЧИНЬ ОРДНЫ ЖОРЛОНГИЙН СУУЛТУУР ЛУУ ЧИХНЭ ДЭЭ ХАЛТАРАА ҮҮНИЙГ САЙН САНАЖ АВААРАЙ

Зочин
Зочин
4 сар 12, 2025 20:07

Шударга з�##�уу

Арман
Арман
4 сар 13, 2025 19:05

Ямар аймшигтай вэ !?
Ман Монголын нам биш Хятадын коммунист нам болжээ !!

Холбоотой мэдээ

Back to top button