Трамп Украин дээр ахиц гарахыг шаардаж, Кремль шууд үр дүн үзүүлэх боломжгүй гэжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украинд энх тайван тогтоох асуудал дээр ахиц гаргахыг шаардсаны дараа Кремль шууд үр дүн шууд үзүүлэх боломжгүй гэсэн байна. Ойрх дорнодын асуудал хариуцсан АНУ-ын тусгай элч Стив Виткофф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсаны дараа Трамп үр дүн үзүүлэх эсвэл зүгээр л амаа хамхиад болих цаг гэж бий хэмээжээ. Трамп өөрийгөө энхийг тогтоогч хэмээн дурсагдах хүсэлтэй гэдгээ мэдэгдсэн. Тэр Украины дайныг аль болох хурдан дуусгахаар ажиллаж байгаа.
Тэгвэл Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ням гарагт /2025.04.13/ хэлэхдээ “Бүх зүйл сайн явцтай өрнөж байгаа. Гэхдээ мэдээжийн хэрэг ямар нэгэн үр дүн шууд харагдана гэж төсөөлөхөд хэцүү” гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон барууны удирагч нар Москваг энхийн хэлэлцээг албаар сунжруулж байна гэж буруутгаж буй. Мөн Трамп Украины хэлэлцээ бүтэлгүйтэж, үүний буруутан нь ОХУ гэж үзвэл газрын тосны экспортод нь хоёрдогч хориг тавина хэмээсэн. Мөн Вашингтоны албан тушаалтнууд Москва хэлэлцээг сунжруулж буйгаас залхаж, ямар дарамт шахалт үзүүлж болохоо авч үзэж байгаа.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жомбого Трамп
Их хурлын хэдэн жүждэг гаруудыг дууриагаад жүждэг гарууд их болжээ. Дархан дээр Эрдэнэт дээр гэдгийг бүр хил давуулаад Украйн дээр гэнээ. Хэ хэ.
Орос хулхи зантай.Орос ШУНАЛ барагдахгүй.
Дайн зогсоно гэж хэцүү?!
ОРОСУУД ҮНЭ ОРОХ ШУНАЛТАЙ?!