ДЭЛХИЙ

Барилгын нуранганд дарагдсан 11 сартай хүүхдийг 36 цагийн дараа амьд оллоо

ОХУ-д 17 хэмийн хүйтэнд, барилгын нуранганд дарагдсан 11 сартай хүүхдийг 36 цагийн дараа гарган авчээ.  Газар дээр нь ажиллаж хүүхдийг эсэн мэнд гарган авсан онцгой байдлын ажилчид гайхамшигт үйл явдал боллоо хэмээн хэвлэлийнхэнд ярьжээ.

Үйл явдлыг тодруулбал, аврах багийн нэг ажилтан хүүхэд уйлж байгаа чимээг сонссоноор тэд шуурхай ажиллан юуны өмнө хүүгийн байрлалыг тогтоосон байна. Гэвч хүүгийн байсан байрлал нь тогтворгүй буюу ахин нуралт өгөх эрсдэлтэй газар байсан тул маш болгоомжтой ажиллах шаардлагатай болжээ. Энэ үед олон зуун хүн хүүхдийг эсэн мэнд нуранган доороос гаргаж авахыг  хүлээн зогсож байсан байв.

Уг дэлбэрэлт нь ОХУ-ын  Магнитогорск хотод болсон бөгөөд  ахуйн газ дэлбэрсэнтэй холбоотой гэх урьдчилсан дүгнэлт гараад байна. Дэлбэрэлт болсон 10 давхар барилгад 48 өрх оршин суудаг бөгөөд уг ослын улмаас 7 хүн нас барж, 36 хүн сураггүй бодоод байна.

Азтай хүүгийн биеийн байдал хүнд хэдий ч тогтворжсон байгаа бол амьд үлдсэн хүмүүсийн дунд хүүгийн ээж байсан нь бүртгэлээр тогтоогджээ. Хүү ээж хоёр одоо эмнэлэгт хамт эмчлүүлж байна.

Хүүгийн амьд үлдсэн шалтгааныг аврагчид тайлбарлахдаа манежен дотроо зузаан өлгийтэй байсан нь их нөлөөлсөн гэжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button