5-р сарын 01-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
4-р сарын 27, 28-нд нийт нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байна.
2025 оны 04-р сарын 26-ны 20 цагаас 2025 оны 04-р сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -5...-7 градус, бусад хэсгээр -2...-4 градус хүйтэн, өдөртөө дулаарч +17…+19 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -5...-7 градус хүйтэн, өдөртөө дулаарч +17…+19 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -5...-7 градус хүйтэн, өдөртөө дулаарч +16…+18 градус дулаан байна.
2025 оны 04-р сарын 28-наас 05-р сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
- 29-нд Хангай, Хэнтийн уулс, Онон, Улз голын хөндийгөөр,
- 30-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар ялимгүй хур тунадас,
- 5-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.
Салхи 29-нд нутгийн зүүн хагаст, 30-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал хээрийн нутгаар, 5-р сарын 01-нд Алтайн салбар уулс, говийн бүс нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 29-нд нутгийн зүүн хойд хэсгээр, 5-р сарын 01-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар дулаан, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +21…+26 градус, бусад нутгаар шөнөдөө -3…+2 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.