Уаррен Баффет гүйцэтгэх захирлын тушаалаа өгсөн ч “Berkshire”-ийн дарга хэвээр үлдэнэ

Дэлхийн хамгийн алдартай хөрөнгө оруулагчдын нэг, тэрбумтан Уаррен Баффет өнгөрсөн бямба гарагт /2025.05.04/ “Berkshire Hathaway” компанийн гүйцэтгэх захирлын ажлаа хүлээлгэн өгнө хэмээсэн. Тус компани нь АНУ-д зах зээлийн үнэлгээгээрээ долоод жагсдаг 1.1 их наяд ам.долларын үнэлгээтэй компани юм.
Баффет ажлаа хүлээлгэн өгнө гэж хэлсний дараа “Berkshire Hathaway”-ийн хувьцааны ханш таван хувиар унасан байна. Ийм учир тус компани даваа гарагт /2025.05.05/ мэдэгдэл хийхдээ дэд дарга Грег Абел гүйцэтгэх захирлын тушаалыг хүлээн авч байгаа ч Баффет дарга хэвээр үлдэнэ гэжээ. Хэдийгээр Абел Баффетийг залгамжилна гэдэг нь дөрөв гаруй жилийн өмнө мэдэгдсэн ч Баффет тушаалаа өгнө хэмээсэн нь гэнэтийн мэдэгдэл байсан аж.
“Morningstar” фирмийн шинжээч “Баффет ажлаа хүлээлгэн өгч байгаа гэсэн нь гэнэтийн мэдэгдэл байсан” гэжээ. “Edward Jones & Co” фирмийн шинжээч Кайл Сандерс “Тэр үлдэж байгаа нь хувьцаа эзэмшигчдэд итгэл найдвар өгнө. Абел том, чухал шийдвэрүүдийг гаргана. Гэхдээ Уаррен түүний хажууд үлдэж байгаа тул зөвлөхөөр ажиллаж болно” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.