Улс төрийн мэдээ

Өмнөговь аймгийн Ноён сум ₮40 саяар хурлын танхимаа тохижуулна

Өмнөговь аймгийн Ноён сум Засаг даргын Тамгын газраас 40 сая төгрөгөөр иргэний танхимын тохижилтын ажил хийлгэх тухай тендер зарласан байна.

Тендерт тусгагдсан 40 сая төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангаас гаргахаар төлөвлөсөн байна. Тухайн өртгөөр авах зүйлсийг тодруулбал,

  • Утасгүй микрофон 15
  • Өнгөт принтер 1
  • Дуу хураагуур 1
  • Оффис ширээ 1
  • Хөшиг 4
  • Мөн сандал, ус буцалгагч гэх мэт 11 нэр төрлийн зүйл багтжээ.

Уг тендер өчигдөр буюу /2025-05-12/-ны өдөр зарлагдсан бөгөөд материал хүлээн авах хугацаа энэ сарын 19-ний өдөр дуусна. Тендертэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзэх боломжтой.

Нэмэлт: Ноён сум нь аймгийн төвөөсөө 150 км зайд оршдог бөгөөд ойролцоогоор 6,000 гаруй км² газар нутагтай. 2020 оны байдлаар 2,000 орчим хүн амьдардаг гэх судалгаа бий. Тус сумын засаг даргаар О.Насанбуян дахин сонгогдон ажиллаж байна.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button