УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Сүхбаатар дүүрэг зөвшөөрөлгүй граш буулгахад ₮218 саяыг зарцуулна

Сүхбаатар дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас 218 сая төгрөгөөр зөвшөөрөлгүй грашийн газар чөлөөлөлт хийлгэх тухай тендер зарласан байна.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 1-10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 20 байршилд 188 грашийг албадан буулгуулах юм байна. Мөн буулгалтаас үлдсэн хог хаягдлыг зөөж тээвэрлэх аж.

Тендерт оролцогчийн хувьд,

  • Барилга хот байгуулалтын яамнаас олгосон зөвшөөрөл бүхийн мэргэжлийн байгууллагын эрхтэй аж ахуй нэгж байна.
  • Гүйцэтгэгч нь шаардлагад нийцсэн ажлын ур чадвар, туршлага бүхий хүмүүсээр багаа бүрдүүлэх;
  • Гүйцэтгэгч нь экскаватор, ачааны машин /хово/, маяти, портер, тасдагч, молоток, зөөврийн цахилгаан мотор, хүрз, жоотуу гэх мэт багаж техник хэрэгсэлтэй байна. Түрээсээр байж болно/
  • Мөн дээрх техник, тоног төхөөрөмжид иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулж туслан гүйцэтгүүлж болно
  • Гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх, эхлэх бүрт ажилтан нэг бүрт аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр бүрэн хангах, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн ажилтныг ажиллуулахгүй байх
  • Буулгалт, нүүлгэн шилжүүлэх, тээвэрлэх хэлбэрээр зөрчлийг арилгахдаа машин, техник хэрэгслийн сул зогсолт гаргалгүй, зохион байгуулалттай ажиллах ёстой хэмээн заасан байна.

Тендерт тусгагдсан 218 сая төгрөгөө тухайн дүүрэг өөрийн хөрөнгөөсөө гаргах бөгөөд үнийн саналыг энэ сарын 30-ны өдөр хүртэл хүлээн авах юм байна. Тендерийн дэлгэрэнгүйг ЭНД дарж харах боломжтой.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Зочин
Зочин

Түц граштайгаа зуур�##�дсаар хэдэн жил болох гээ вээ одоо зах өргөтгөлүүд энэ нүүлгэх болоод бна

Зочин
Зочин

Төсөв мөнгө л яриад байх юм АШИГ ХОНЖООГОО БОДДОГ ЮМ БОЛОВ УУ
БУУЛГАЖ БАЙГАА ГРАШ ХАРАГДАХГҮЙ Л ЮМ.
СБД 8-Р ХОРОО СПОРТЫН ТӨВ ОРДОНЫ ЗҮҮН ТАЛД 43 БАЙРНЫ ҮҮДЭНД ХЭДЭН ГРАШ БАЙЖ Л БАЙНА ДАА.

Холбоотой мэдээ

Back to top button