УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдахгүй

Энэ долоо хоногт лхагва гарагаас бусад бүх өдрүүдэд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулахаар товлоод байсан. Өнөөдөр гэхэд 10.00 цагт хуралдах чигтэй байв.
Гэтэл өчигдрийн хуралдааны төгсгөлд өнөөдрийнхийг цуцалжээ. Өнөөдөр уг нь 2025.05.26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал үргэлжлэхээр байсан юм.
Одоо УИХ-ын даргын 2024 оны 76 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг танилцуулж байна. 14.00 цагт Нийгмийн бодлогын байнгын хороо Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсоно. Мөн дөрвөн ч ажлын хэсгийн хуралдаан болох аж.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таван өдөр дараалан хуралдана гээд бсан энэ Амарбаясгалант огцруулбал таарна ирцээч бүрдүүлж чаддаггүй нөхөр бна