Гэмт хэрэг

Прокурор асан Э.Амарбат нарын шүүх хурал үргэлжилж байна

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбатад холбогдох хэргийн шүүх хурлыг өнөөдөр /2025.05.28/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байранд эхэллээ. Түүнийг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж, 2024 оны арванхоёрдугаар сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.

Энэ хэргийн талаар тухайн үед прокурорын байгууллагаас "прокурор гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд хуулийн байгууллагаар шалгадаг. Авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр манай байгууллагаас арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа" хэмээж байв.

Тэрбээр өмнө нь Улсын ерөнхий прокурорын газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга болон АТГ-ын Мөрдөх байцаах хэлтсийн дарга, УЕП-ын дэргэдэх Мөрдөх байцаах албаны мөрдөн байцаагчаар ажиллаж байсан юм.

Бид эл хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх талаар эргэн мэдээлэх болно.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button