Гадаад мэдээДЭЛХИЙ

“Rio Tinto” Оюу толгойн төслийн улмаас $138.75 саяын нөхөн төлбөр өгөхөөр тохиролцжээ

“Rio Tinto” компани Оюу толгойн зэс-алтны уурхайн өргөтгөлийн ажил нь хугацаанаасаа хоцорч, зардал хэтэрсэн байхад хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлсэн гэх үндэслэлээр 138.75 сая ам.доллар нөхөн төлбөр өгөх тохиролцоонд хүрчээ. “Pentwater Capital Management” фирмээр ахлуулсан хөрөнгө оруулагчид “Rio Tinto” компанийг Манхэттэн дүүрэг дэх АНУ-ын дүүргийн шүүхэд өгсний дараа ингэж тохиролцсон байна.

“Turquoise Hill” болон “Rio Tinto” нь Оюу толгойн уурхайн өргөтгөлд асуудал тулгарсныг мэдсээр байж ажил хуваарь болон төсвийн дагуу явагдаж байгаа хэмээн олон нийтэд мэдэгдсэн гэж хөрөнгө оруулагчид буруутгасан юм. Гэвч бодит байдал дээр өргөтгөл 2.5 жилээр хоцорч, төсөв нь 1.9 тэрбум ам.доллароор хэтэрсэн байжээ.

Уг явдал 2018 оны долоодугаар сараас 2019 оны долоодугаар сарын хооронд болсон гэж шүүхэд гаргасан зарга дээрээ тусгаж өгсөн байна. Тухайн үед “Turquoise Hill” Оюу толгойн 66 хувь, Монголын засгийн газар 34 хувийг эзэмшдэг байсан юм. Мөн тус хугацаанд “Rio Tinto” компани “Turquoise Hill”-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч байсан.

Тус заргад мөн “Rio Tinto”-гийн гүйцэтгэх захирал асан Жан Себастьян Жакийн эсрэг гомдол гаргасан юм. Шүүхийн өмнө гомдол бүх шүүгдэгчид өөрсдийгөө гэм буруугүй гэх байр суурийг илэрхийлсэн ч хөрөнгө оруулагчидтай тохиролцоонд хүрэхээр болсон аж. Одоо тус тохиролцоог АНУ-ын холбооны шүүгч батлах ёстой.

Энэхүү шүүхийн нэхэмжлэлд Оюу толгойд ажилладаг байсан Ричард Боули шүгэл үлээсэн явдал тус болсон байна. Боули хэлэхдээ тус компани 2019 онд төсөлд нь саатал үүссэн гэдгээ мэдэгдэхээс өмнө асуудалтай болсон байсныг мэдэж байсан гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочино
Зочино

Зүгээр л хөөж явуул өөр компани оруулахаар сонгон ш�##�гаруул�##�т хий

Зочин
Зочин

Манай ЗГ бас нөхөн төлбар авах ёстой ш тээ

иргэн
иргэн

манайх энэ мөнгөнөөс хүртэх үү арчаагүй болохоор юу хүртэхгүй амаа ангаайгаад суух юм даа

Зочин
Зочин

Монголын ард иргэдийг төрийн гэх өлөн новшнууд тай нийлээд хухидаж байгаа бус уу

Монгол
Монгол

Гаднын хувьцаа эзэмшигчид нь төөрөгдүүллээ гэж гомдол гаргаад нөхөн төлбөр авч байхад Монголын т�##�ын 34 хувийг эзэмшигч засгийн газар, эрдэнэс Монгол яах вэ
Тэнд өөрсдийгөө олон улсын хуульч, гайхамшигтай мэдлэг чадвартай гэсэн баахан хуульчид байдаг гэсэн тэд одоо Монголын т�##�аас гомдол гаргаж нөхөн төлбөр авчрах чад�##�, хүсэл, байна уу

Хөөнуур
Хөөнуур

Эзэн орон Том байлдаа.юмаа өгч байж гуйлгачин цари�##�аад байдгаа болчихолдоо.энэ хоёр гүрэн ямар их гайхдаг болоо ердөа манай нэг тосгон ш дээ .Хүн амаа гуйлгачлуулж амьдруулдаг МАНАН сөнөөх хэрэгтэй!!!!!!

Хар
Хар

Зүгээр дэлхийд луйвраар зард гарсан энэ хулгайч компанийг гэрээгээ цуцлаад, шууд хөөж гаргах ёстой. Өөр ямар ч улсад ингэж даварч дээрэмдэж чаддаггүй л байхгүй юу.

монгол
монгол

Эзний татвараа авахад 7.5 тэрбум $ шүү дээ! Роялтын татвар авдаггүй улс дэлхийд ганцхан бадаг нь МОНГОЛ улс ард түмэн нь ядуу амьдрах маш дуртай

ard tumen
ard tumen
Reply to  монгол

хамгийн гол нь эзний буюу роялтын татвар ЖИЛ болгон нийт бялгийнхах 1.5- 2% ийг тогтмол авдаг юм. 650тэрбумыг бодоод үзээрэй

Зочин
Зочин

Манай ЗГ-ийн төслүүд ч юун хоцорч эхлэх, бүүр сураггүй болчихдог тээ. Хахаха. Маниусыг төөрөгдөлд оруулж ТЭЗҮ гэж баахан хохироодог биз дээ. Бид ч гэсэн нөхөн төлбөр авмаар юм бна. Ккк

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хөрөнгө оруулаагүй байж уу?

Зочин
Зочин

Neg torliin zarlaga gargah zalijin araga novshnuud zarlaga gargaj boloh buh argaar Shulj bainadoo

Зочин
Зочин

OYU tolgoin hunii nuutsud ajildag bayrmaa hovdiin shorongiin horidol devesger

Zochiзочинnзочин
Zochiзочинnзочин

Оюутолгойн уурхайн амнуудыг дэлбэлнэ,Иран Израйль 2 юу болсон яг л тийм юм болно

sukhee
sukhee

tohiroltsoh bish shuuhiin shiidver baih yostoi

Зочинзочин
Зочинзочин

ЖИЖИГ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ ХОХИРОЛ ГАРГУУЛЖ БОЛДОГ 34 ХУВЬТАЙ МОНГОЛ ЮУ Ч ҮГҮЙ

Нөхн төлбөрөө авья
Нөхн төлбөрөө авья

Манай дарга нар бас л төмсөгдүүлээ биз дээ
Хурдан шинэ засаг төр нь шийдэлээ олоосой

Зориргэнчин
Зориргэнчин

Новшнуудииг �######�уулах хэрэгтэй бүр даварсан цагаачид биднииг удирдаж буй арччаагүй хүмүүс иим л авч яваа шаарнууд бид улс ухаантай бол жаран хувь илүү байх ёстой бишүү арайл муухай биз

Холбоотой мэдээ

Back to top button