НИЙГЭМНийгэм мэдээ

Зэвсэгт хүчний домогт бор морь 17 дахь жилдээ төрийн наадамд оролцлоо

Төрийн хонжны хүлэглэсэн бор морь төрийн наадамд 17 дахь жилдээ оролцож байна.

Уг бор морийг энэ жил морьтон дайчид тэтгэвэрт гаргахаар тооцож байсан ч уяа сойлго нь таарч, тарга тэвээрэг нь сайн байгаа тул төрийнхөө их наадмыг урьдын адилаар төрийн хонжинтойгоо хамт удирдаж, Есөн хөлт цагаан тугаа төв цэнгэлдэхэд заллаа.

Энэ бол Монгол Улсын Зэвсэгт хүчин, Монгол наадам, Монголын түүхэнд домог болсон хүлэг. Анх энэхүү бор морийг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа Ч.Баярсайхан Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын ажилсаг, хөдөлмөрчөөрөө нутагтаа алдартай нэгэн малчны хотоос өөрийн биеэр очиж, нүдэлж авч байсан түүхтэй.

Хэдий нас өндөр болсон ч гүйцэтгэл сайн, үргэж мэдэхгүй, жагсаалч, эзэндээ ээлтэй, Төрийн тугийг залах, цэнгүүлэхэд гаршсан энэ хүлэг энэ жил ч гэсэн төрийн хонжинтойгоо омогшил, бахархалтайгаар наадамчин олны өмнө гарч байна.

Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн үе үеийн захирагч нар төрийн хонжин хэмээх эрхэм үүрэг хүлээдэг. Төрийн Есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх үйл ажиллагааг удирдан,зохион байгуулдаг хүнийг хэлнэ. Энэ хүндэт үүргийг хурандаа Ч.Баярсайхан гурван жил, хурандаа Л.Батболд долоон жил, хурандаа Ж.Мөнхбаяр гурван жил, хурандаа М.Болдбаатар гурван жил, хурандаа Э.Билэгсайхан анхны жилдээ гүйцэтгэж, домогт бор морийг төрийн наадамдаа хүлэглэж байна.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button