Гадаад мэдээ

Taeil бэлгийн хүчирхийллийн хэргээр 3 жил 6 сарын хорих ял авчээ

Өмнөд Солонгосын Сөүл хотын төв шүүхээс K-pop-ийн алдарт NCT хамтлагийн экс гишүүн Moon Taeil (Taeil)-д бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутай гэж үзэн 3 жил 6 сарын хорих ял оноолоо.

Прокурорын мэдэгдсэнээр Taeil болон түүний хамт байсан хоёр найз нь гадаадын жуулчин эмэгтэйг согтууруулах ундаа хэрэглүүлсний дараа хүчээр бэлгийн харьцаанд орсон нь тогтоогдсон байна. Хохирогч тухайн үед согтуу байсан тул тухайн явдлыг санахгүй байгаа талаар мэдүүлжээ.

Шүүхээс анх удаа ийм төрлийн хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөлийг харгалзан ялыг 3 жил 6 сар болгон хөнгөрүүлсэн ч бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэгт гэм буруутайд тооцон шийтгэл оноосон юм. Мөн Taeil нь 40 цагийн бэлгийн хүчирхийллийн талаарх сургалтанд хамрагдаж, 5 жилийн турш хүүхэд, залуучуудтай холбоотой ажил хийх эрхгүй болжээ.

Энэ хэргийн шийдвэр K-pop салбар дахь хүчирхийллийн хэргүүдтэй хатуу тэмцэх шаардлагатайг олон нийтийн анхааралд дахин авчирч байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

ХАНГУ НАР СҮРТЭЙ ЮМАА ЯАДЫН СОГТУУ ХҮҮХНИЙГ БАВААЛ БИЗ УХААД АВЧИХАА ЮУ? АЛ РУУ НЬ БООВОО ДҮРЭЭД ХЭД ОЦОГНООД ЖААХАН ТООЁО ГАРГААЛ БИЗ.МАНАЙ МОНГОЛ ХҮҮХНҮҮД БОЛ АР ӨВРИЙХӨӨ СҮВ РҮҮ АЙМААР ТОМ БООВООР БҮЛҮҮЛЧИХЭЭД ШУУД БАНДААШАА ТАТААД ЮУ Ч БОЛООГҮЙ ЮМ ШИГ ЯВДАГ БАЙГАА ШҮҮ.

Баярлалаа
Баярлалаа
Reply to  Иргэн

Зарим сэтгэгдэл нийгэмд хортой юмаа. Залуучууд чиний энийг уншаад зүгээр зөв шдээ гэж бодох уу

Ккккк
Ккккк
Reply to  Иргэн

Монголп тохиолдол болгоныг хурдан шуурхай, тохирсон шийтгэл ногдуулдаггүй болохоор тэмцэхэд бэрх болдог. ТЭНЭГҮҮДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button