Нийгэм мэдээ

Сэлэнгэд гарсан 6 түймрийг унтраахаар ажиллаж байна

Баяр, наадмын амралтын өдрүүдэд бүртгэгдсэн ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд мэдээлэл өглөө.

Энэ өдрүүдэд Дорнод, Баян-Өлгий, Булган, Сэлэнгэ аймагт нийт 11 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдэж, Баасан гаригийн (2025.07.18) 11:00 цагийн байдлаар хоёр түймрийг цурманд оруулж, дөрвөн түймрийг унтраахаар ажиллаж байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Хар горхи, Ерөө сумын Агуйтад  гарсан хоёр ойн түймрийг цурамд оруулсан. Мөн тус аймгийн Хүдэр сумын Шоргоолжны хүдэртийн хэц, Шоргоолжийн-Өндөр, Янгаахай болон Ерөө сумын Шарлангийн эхийн баруун гэдэг газар гарсан дөрвөн ойн түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байгаа юм.

Түймрийг унтраахаар  Онцгой байдлын байгууллага, орон нутгийн мэргэжлийн ангийн нийт 93 хүн, 12 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байгаа бол ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын нийт 40 алба хаагчийг Ерөө, Мандал суманд гарсан ойн түймрийн голомтод хүргэх ажлыг зохион байгуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button