Гэмт хэрэг

Б.Амарсайханыг интерполын хөх булангаар эрэн сурвалжлах хүсэлт хүргүүлжээ

Энэ сарын 18-19-ныг шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Канте" гэх баарны гадна 03:45 цагийн орчимд бусдыг бүлэглэн ноцтой зодож гэмтээсэн хэрэг гарсан.

Уг хэрэгт 28 настай Ц.Сажаачойпэл, 29 настай Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир, Б.Амарсайхан нарыг яллагдагчаар татаад буй.

Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нараас хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн эсэх шинжилгээ авахад эерэг гарсан билээ.

Одоогоор Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг цагдан хориод байгаа бол Б.Амарсайхан энэ сарын 27-нд хилээр буцаж орно гэсэн бүртгэлтэйгээр хилээр гарч явсан. Гэсэн ч энэ хугацаандаа ирж Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгөөгүй учир түүнийг интерполын хөх булангаар эрэн сурвалжлах хүсэлт хүргүүлсэн гэв.

Интерполын хөх булан нь гишүүн 194 орны хууль сахиулах байгууллагад тодорхой этгээдийг олж тогтоох, мэдээлэл цуглуулах зорилгоор гаргадаг анхааруулах/мэдээлэл солилцох төрлийн албан ёсны мэдэгдэл юм. Гэхдээ эрүүгийн хариуцлага хүлээлгэх албан ёсны үндэслэл болохгүй, зөвхөн тандалт, мэдээлэл цуглуулах зорилготой. Харин Интерполын улаан булан нь яллагдагч этгээдийг хорих, шүүхэд шилжүүлэхээр эрэн сурвалжилдаг байна.

Б.Амарсайхан нь "Говь" ХХК-ийн захиралаар томилогдоод удаагүй байсан бөгөөд түүнийг энэ хэрэгт нэр холбогдсоноос хойш буюу өнгөрсөн долоо хоногоос тус компанийн хувьцаа унаж эхэлжээ. Энэ сарын 17-нд тус компанийн хувьцаа 246 төгрөг орчим байсан бол өнөөдрийн байдлаар 241 төгрөг болж буурчээ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
7 сар 29, 2025 12:00

үнэхээр хайж байгаан бол Улаан буланд нь тавихгүй дээ,,,,манай Хуулийнхан ч дээ,,,,Хүсвэл яаж ийгээд баривчлана, хүсэхгүй бол хамар дор нь байсан ч барихгүй,

Зочин
Зочин
7 сар 29, 2025 12:08

Ийм оргодол, босуул, хар тамхичин, хүчирхийлэгч төрүүлсэн Баатарсайханаас Toyota, KFC, Pizza Hut, Hitachi харилцаагаа с�##�гах ёстой. Эдгээр брендүүдийг Баатарсайхан, Амарсайхан нар Монголд төлөөлж чадахгүй. Хийсэн үйлдлийнхээ хариуцлагыг хүлээж чадахгүй, зугатдаг хулчгар Говь корпорацийн 1,000 хүний амьдр�##�ыг аваад явж чадахгүй.

Зочин
Зочин
7 сар 29, 2025 13:47

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин
7 сар 29, 2025 16:15

5bogd

ИРГЭН
ИРГЭН
7 сар 29, 2025 16:17

Хувьцаа??? нохойн жогорхой л доо

Зочин
Зочин
7 сар 29, 2025 16:17

Өмнөөс нь нүүр улайж байна. Говь үлдвэрийн захир�##� гээ биз дэ

Зочин
Зочин
7 сар 29, 2025 18:20

Шилийн сайн эр гэдгийг харна

Зочин
Зочин
7 сар 29, 2025 20:20

Эцэг эх нь дааж давшгүй хэт их хөрөнгө цуглуулж хүүхдээрээ манаач тавьснаас энэ з�##�уу сэтгэл зүйн их дарамттай байсан биз.

Зочин
Зочин
7 сар 29, 2025 21:26

hovdiinhon eruugiin hulgaich narsnii buus

Холбоотой мэдээ

Back to top button