Нийгэм мэдээ

Гавьяат тамирчин Н.Нандинхүсэл “Florida Tech” их сургуулийн багтайгаа нэгдлээ

Монгол Улсын гавьяат тамирчин, 3x3 дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Нандинхүсэл АНУ-ыг зорьсон. Түүний хувьд “NCAA”-гийн “Florida Tech” багт шинэ улиралд тоглоно.

Тухайлбал, МУГТ Н.Нандинхүсэл АНУ-ын Флорида Технологийн их сургуульд сурах,  “Florida Tech Panthers” багийн охидтойгоо албан ёсоор нэгдсэн байна.

Түүний хувьд, "Монгол Амазонс" багийн охидын хамтаар энэ оны долоодугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Гавьяат тамирчин цол, тэмдэг хүртсэн юм.

Анх “Florida Tech Panthers” багт нэгдэж буйгаа дуулгах үеэр тус багийн дасгалжуулагч Эшли Рэйли инстаграм хуудастаа үүнийг мэдээлж, "Н.Нандинхүсэлийг багтаа нэгтгэж буйгаа дуулгахад таатай байна. Тэр Монголын шигшээ багт манлайлж, ДАШТ-ий мөнгөн медаль хүртэхэд нөлөөлсөн" зэргээр бичсэн байдаг. Н.Нандинхүсэл Флоридагийн их сургуульд тэтгэлэгтэй суралцах юм байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинбадмаа
Зочинбадмаа

Энэ Хүүк Нандинхүсэлээр гоёохоо болио

Иргэн
Иргэн

Хулих Хурандаа Хүрэлсүх хүүхдүүдээр шоу хийхээ больсон дээрдээ!!! Чухал царайлдаг чинь маш муухай байдаг шүү Хүрэлсүхээ миний дүү анхаараарай!!! Ах нар чинь чамд буруу арга зааж өгчээ!

Зочин
Зочин

бусдаасаа намхан ч холын шидэлтэнд амкрик өндрүүдээсээ хол тасарна даа

Манайд
Манайд

Сайн холбогч болоод ирээрэй, Амжилт!

Зөв
Зөв

Амжилт хүсье . Зорилготой байх маш зөв

Холбоотой мэдээ

Back to top button