Бүлэг зодооны хэрэг: Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарыг дахин 30 хоног цагдан хорихоор боллоо

УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир, Говь ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан нар 2025 оны 07 дугаар сарын 19-ний шөнө Хүүхдийн 100 орчимд хохирогч Д.С-ийн биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэг гарсан билээ.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх прокурорын хүсэлтийг хэлэлцээд Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Лувсандоржийн Алтан-Очир нарыг 30 хоног цагдан хорих арга хэмжээг долдугаар сарын 23-нд авсан юм.
Улмаар прокурорын байгууллагаас “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир нарын цагдан хорих арга хэмжээг дахин 30 хоног сунгуулах хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Тус хүсэлтийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Алдар өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт хэлэлцээд дээрх этгээдүүдийг есдүгээр сарын 23-н хүртэл үргэлжлүүлэн цагдан хорихоор болсон байна.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Алдар "Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, өмгөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн хувийн байдал зэрэгтэй танилцаад, яллагдагч Э.Тэмүүлэн, яллагдагч Л.АлтанОчир нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай санал нь үндэслэлтэй байна гэж үзжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйл заасан “хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, гэмт хэрэг үйлдэх, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэж хуульчилсан. Шүүхэд ирүүлсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан материалтай танилцахад “хүний амь нас, эрүүл мэнд, хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, гэмт хэрэг үйлдэх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай саналыг хүлээн авч, хангаж шийдвэрлэв" хэмээсэн байна.
Дээр дурдсан нь таслан сэргийлэх ажиллагаа бөгөөд гэм бурууг дэнсэх шүүх хурал мөрдөн шалгах ажиллагаа дуусаж прокурор руу шилжүүлсний дараа товлогдох учиртай. Ингэхийн тулд гадаад руу зугтсан Б.Амарсайхан Монголд ирж мэдүүлэг өгч, шинжилгээ өгч мөрдөн шалгах ажиллагааг дуусгана.
Мөн эрүүл мэндийн шалтгаанаар суллагдаад буцаж хоригдсон Ц.Санжаачойпэлийн цагдан хоригдох хугацаа энэ сарын 29-нд дуусах юм. Тус өдөр дахин шүүх товлогдож хугацааг сунгах эсэхийг шийдэх юм.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж унших боломжтой.
Бид энэ хэргийн талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭДГЭЭР НУСГАЙЧЧУУДЫГ ЗҮГЭЭР Д МАНАЙ КОМПАНИД ТУСЛАХААР ӨГЧИХӨӨ БИ АМЬДРАЛЫГ ТАНИУЛЖ ХҮН БОЛГОНО ЯАЖ ЗОВЖ МӨНГӨ ОЛДОГ ӨЛСӨЖ ЦАНГАХ ГЭХ МЭТЭЭР
Ereliin Erdenebatiin huuhdiig ochson udur n huchindeh heregtei Aawiin chin nugel nudeeree garnaa gd ha ha
hovdiin bayd urainhai zahchinguud adagiin hulgaichuud
Алтаночир гэдэг бацаан нь цагдаагийн Лувсандорж гэгч даргын хүүхэд мөн үү