Нийгэм мэдээ

Их, дээд сургуулиудын нэг кредитийн төлбөр нэмэгдэж 87-205 мянган төгрөгт хүрчээ

Тун удахгүй хичээлийн шинэ жил эхэлж их сургуулийн гудамж "амилна". Хичээл эхлэхээс урьтаж энэ улирал үзэхээр төлөвлөсөн хичээлээ сонгон баталгаажуулж, төлбөрөө төлөх үүрэг оюутнуудад тулгардаг. Гэтэл жил ирэх бүрийд их сургуулиудын төлбөр нэмэгдэж өдгөө нэг кредит цагийн төлбөр 87-205 мянган төгрөгийн үнэтэй байна.

Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн хувьд,

  • 2024-2025 оны хичээлийн жилд шинээр элсэгчдийн нэг кредитийн төлбөр 168,100 төгрөг байсан бол энэ жил 177,100 төгрөг болжээ.
  • Харин 2-4 курсийн нэг кредитийн төлбөр өнгөрөгч жил 135,600 төгрөг байсан бол энэ хичээлийн жилд 178-205 мянган төгрөг болж өссөн байна.

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС)

  • Өнгөрсөн жил шинээр элссэн оюутны 1 кредитийн үнэлгээ 148,000-170,000 төгрөг байсан юм. Харин энэ жил шинээр элссэн оюутны 1 кредитийн үнэлгээ 185,600-190,000 төгрөг болж, 20 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
  • Харин 2-4 курсийн нэг кредитийн үнэлгээ 123,000 мянган төгрөг байсан бол энэ жил 190,000 болж нэмэгдсэн нь энэ юм.

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС)

  • Өнгөрсөн жил хүний их эмч мэргэжлээр элссэн оюутны 1 кредитийн төлбөр 130,000 байсан бол энэ жил 170,000 төгрөг болж нэмэгдсэн байна.

Монгол Улсын Боловсролын Их Сургууль /МУБИС/

  • Эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлийн нэг кредитийн үнэлгээ салбар сургуулиасаа хамаараад 91.1-135.4 мянган төгрөгийн хооронд байна.
  • Харин бусад мэргэжлийн нэг кредитийн үнэлгээ 87.3-129.8 мянган төгрөгийн хооронд байна.  МУБИС-ийн нэг жилийн сургалтын төлбөр дунджаар 2024-2025 оны хичээлийн жил гурван сая 561 мянган төгрөг байжээ. Гэтэл энэ жилийнхтэй харьцуулан үзэхэд нэг улиралын төлбөр 139 мянган төгрөгөөр нэмэгдсэн байгаа юм.

Соёл Урлагийн Их Сургууль /СУИС/

  • Тус сургуулийн нэг кредитийн төлбөр өмнө жил 91-99 мянган төгрөг байсан бол энэ жил 155 мянган төгрөг болж нэмэгджээ.

Нэг оюутан жилд дунджаар 30 кредит судладаг гэж үзвэл

  • МУИС-ийн оюутны нэг жилийн төлбөр 5.3-6.1 сая төгрөг
  • ШУТИС-ийн оюутны нэг жилийн төлбөр 3.7-5.7 сая төгрөг
  • АШУИС-ийн хүний их эмч мэргэжлийн оюутны нэг жилийн төлбөр 5.1 сая
  • МУБИС-ийн оюутны нэг жилийн төлбөр 2.7-4.0 сая төгрөгийн төлбөр төлнө гэсэн үг.

Гэтэл бидний өрхийн орлогын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг цалингийн хэмжээ ямар билээ дээ...

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button