Улс төрийн мэдээ

С.Бямбацогт: Агентлагуудын орон тоог 301-ээр багасгаж, алба, тасаг гэсэн нэгжийг татан буулгана

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, өндөрлөлөө.

Хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлэл өгөв.

Тэрбээр “Өнөөдөр төрийн албыг цомхон, чадварлаг болгох асуудлыг хэлэлцлээ.

Өмнө нь орон тооны цомхотголыг Г.Занданшатарын Засгийн газар өөрөөсөө эхэлсэн.

Тухайлбал, 280 гаруй газар хэлтсийн даргыг 81-ээр цөөлж 6.3 тэрбум төгрөг хэмнэх шийдвэр гаргасан. Зардал ихтэй, чиг үүргийн давхардал ихтэй үндэсний хороодыг татан буулгасан. Нийт 29 үндэсний хороо татан буугдсан. Үүгээр 146 орон тоо хасагдаж 41.6 тэрбумыг жил бүр хэмнэх боломж бүрдсэн.

Харин өнөөдөр агентлагийн бүтэц орон тоог ярилаа. 35 агентлагийн нийт орон тооны хязгаар 3353 байсныг 3052 болгож буурууллаа. Газар, хэлтэс, тасаг, албадын тоог цөөлсөн. Нийт орон тоог 301-ээр багасгасан.

Улмаар дарга нарын тоо 54-өөр буурна. 10 орчим тэрбумыг хэмнэнэ.

Ер нь нэг дор цомхотгол хийх биш, тодорхой үе шаттайгаар ажиллахыг зөвлөнө. Шаардлагатай орон тоог хадгалж үлдэх боломжийг сайд, агентлагийн дарга нарт бий болгож байгаа.

Агентлагууд орлогч дарга, дэд даргатай байхгүй.

Зохион байгуулалтын бүтцийн нэгж, чиг үүрэг хоорондоо давхцахгүй. Яамны чиг үүрэг агентлагтай давхцахгүй гэсэн үг.

Агентлагийн бүтцийн нэгж нь газар, хэлтэс, алба, тасаг гэж байсан бол одоо зөвхөн газар ба хэлтэстэй байна.

Тогтоолын хэрэгжилтэд ЗГХЭГ хяналт тавьж ажиллана. Цаашид төрийн албаны шинэчлэлийг хийнэ. Энэ хүрээнд төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг намрын чуулганд өргөн барьж хэлэлцүүлнэ. Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээг ил тод болгоно.

99 хувь нь сайн ажиллаж байна гэж үнэлэгддэг байсан. Гэтэл иргэдийн үнэлгээ 40 орчим хувь дээр явдаг.

УИХ-аас мөн 60 орчим хувьтай гэж үнэлдэг. ЗГ өөрөө 70 гэдэг. Хэн үнэлснээс шалтгаалж зөрүүтэй гардаг. Үүнийг бид иргэдээр үнэлүүлдэг болно.

Цаашид төрийн албанд сайн ажиллаж байгаа, хүнд сурталгүй хүнийг урамшуулна, дэмжинэ. Хариуцлагагүй цаг хийдүүлдэг цаас зөөдөг, дарга нарын татаас түлхээсний хүмүүст хариуцлага тооцно гэдгийг хэлье” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинз
Зочинз
8 сар 20, 2025 14:06

Одооо энэ их баялаг бүтээдгүй нам дагаж ажилтай болдог заваан бузраасааа с�##�ах �##�хам эхлэж байнадааа

Нянкаагаасаа салцгаяя
Нянкаагаасаа салцгаяя
8 сар 20, 2025 14:25

Одоо чихгүй толгойтой нийслэлийн удирдлагууддаа арга хэмжээ авна уу

Зочин
Зочин
8 сар 20, 2025 16:23

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

МАН гишүүн
МАН гишүүн
8 сар 20, 2025 17:39

ЗГ-ын ХЭГ-ынхаа бүтэц орон тоог Ил тод болгочих эхлээд.Яамдын тоо Давхард�##�,Яам -агентлагийн давхард�##� бол Маш их болсон.

МАН гишүүн
МАН гишүүн
8 сар 20, 2025 17:43

ЗГ-ын ХЭГ-ынхаа бүтэц орон тоог Ил тод болгочих эхлээд.Яамдын тоо Давхард�##�,Яам -агентлагийн давхард�##� бол Маш их болсон.Зарим агентдагийг Татан буулгаад Яамны газар байсан өмнөх бүтцээр нь ажиллуулахад болно

Иргэн
Иргэн
8 сар 20, 2025 19:20

За Занданшатараа, Бямбацогтоо попорч зурагтаар ярихаасаа илүүтэй эхлээд наад засгийн газрын хэрэг эрхлэх газрынхаа бүтцийг эхлээд ил тод гаргаад тавьчих . мөн наад шадар сайдуудынхаа ажлын �##�ба гэдгээ болиулаачээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газар нь Ерөнхий сайд болон Шадар сайдуудын ажлын �##�ба шүү дээ. дээр үед тийм л байсан. Гэтэл одоогийн энэ шадар сайд нэртэй дуракууд чинь өөрсдийнхөө цүнх баригч бууны нохдыг зөвлөх ажлын �##�бандаа аваад хууль зөрчөөд иргэдийн хөрөнгийг будаа болгож байна шүү дээ. Шадар сайдууд нь ажлын �##�багүй, зөвхөн ганц зөвлөхтөй байхад л данга шүү дээ.

Иргэн
Иргэн
8 сар 20, 2025 19:55

Хорооны дарга нарыг нэгтгээ. Ойрхон ойрхон юу ч хийдэггүй, нэг олон зохион байгуулагч нартай. Хороон дарга нараа цомхотгооч.

Холбоотой мэдээ

Back to top button