Нийгэм мэдээ

Баавгай үргээх ажил үр дүнгүй болж, иргэдийг нүүлгэж байна

Сэлэнгэ аймгийг Баруунбүрэн сумын Бумбат, Жаргалантын бүс нутагт баавгай хүн, мал руу дайрч байгаа хэрэг удаа дараа гарлаа. Тус аймгийн ЗДТГ-аас баавгай үргээх ажил зохион байгуулсан ч тодорхой үр дүнд хүрээгүй байна. Иймээс тус суурьшлийн бүс дэх иргэдийг нүүлгэж эхэлжээ.

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, идэш тэжээлийн хомсдол, зэрлэг амьтад малын амьдрах орчны давхцал, байгалийн нөөцийн хэт ашиглалт, ой хээрийн түймрийн улмаас баавгай суурин газарт үзэгдэх, мал руу дайрах тохиолдол нэмэгдэж байгаа тул хүрэн баавгайн тархац бүхий аймаг, сумдад Мэргэжлийн байгууллагаас дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг өгөөд байна.

  • Баавгай хот суурин газар, суурьшлын бүсэд орж ирсэн, ойртож ирсэн тохиолдолд орон нутгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн БОГ-ын холбогдох мэргэжилтэнд  хандах; 
  • Аймаг, сумын ажлын хэсгийг байгуулж баавгайн тархац нутагт ойр буй малчид, иргэдийн байршил, баавгайн шилжилт хөдлөлийн замнал, явсан  газар орны зураглал тогтоох, авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах;
  • Баавгай нь удаа дараагийн тохиолдлоор иргэдийн мал, эд хөрөнгөд хохирол учруулж, хүний амь насанд эрсдэл учруулах нөхцөл байдал үүссэн тохиолдолд эрсдэлд өртсөн малчин айл өрхийг тухайн бүс нутгаас холдуулан нүүлгэх, ажлын хэсгээс эргүүл хяналтыг тогтмолжуулах;
  • Бүс нутгаас нүүх боломжгүй бол нэг дор төвлөрч буух;
  • Айл өрхүүд орой үдшийн цагаар утаа май тавих, гал гаргах, буу тавих, цахилгаан хөрөө асаах гэх мэт;
  • Машин, мотоцикль, гар утас, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах;
  • Малын бэлчээр, гэрийн ойролцоох мал амьтны сэг зэмийг холдуулан устгах;
  • Үзэгдсэн мөрөөрөө хэрэн яваа баавгайг хүн рүү дайраагүй тохиолдолд машин, мотоцикль, мориор элдэж хөөж бахардуулах, алж устгахгүй байх;
  • Тухайн бүс нутагт хүүхэд, эмэгтэйчүүдийг хараа хяналтгүй малд явуулахгүй байх;
  • Баавгай үзэгдэж, тохиолдож болох аялал жуулчлалын бүс нутгуудад анхааруулга бүхий самбарыг байрлуулах, хээр хоноглохгүй байх;
  • Тухайн эрсдэлт бүсэд амьдарч буй иргэд малчдад яриа таниулга зөвлөмж, сэрэмжлүүлэг тараах;

Мөн хүрэн баавгай нь 2023 оны Засгийн газрын 260 дугаар тогтоолоор батлагдсан Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр 12,450,000 төгрөг болсон тул зөвшөөрөлгүй агнасан тохиолдолд Амьтны тухай хуульд заасны 24,900,000 төгрөг төлөх заалттайг анхаарна уу.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

хүний аминаас илүү үнэтэй араатан

Зочин
Зочин

Баавгайд бариулчихлаа мэдэгдэх юм уу эсвэл үхчихээд мэдэгдэх юм уу. Цагаа тулахаар хүний амь араатнаас дор болжээ. Хүн үнэгүй баавгай үнэтэй гэж ойлголоо

Зочин
Зочин

Баавгай дайраад буудаад алчихвал 24,900,000 төгрөгийн хэнд өгөх юм баавгайн ар гэрт үү? Хулгайч та нарт уу?

Наба
Наба

Зүгээр ойрхон ирсэн тохиолдолд буудаад л идэх махаа аваад булчих хэн нэгэнд мэдэгдэх хэрэггүй.

Баяр
Баяр

Хүнрүү дайрсан тохиолдолд шууд буудаач ээ. Юун эклоги эдийн засгийн үнэлгээ вэ !!!!

Анчин Тулгаа
Анчин Тулгаа

Хүн мал байгальд ямарч хэрэггүй харинч аюул занал таригч баавгайг устгаж байх хэрэгтэй

Oogii
Oogii

Ustgaach

Зочин
Зочин

Монгол хүнд ээлгүй Монголын хуулийг бүү тоо баавгай үзэгдвэл шууд буудан ал

Зочин
Зочин

Монгол хүндээ ээлгүй Монголын хуулийг бүү тоо энэ бидний төр биш.Баавгай үзэгдвэл шууд буудан устга!!

Зочин
Зочин

Яг шууд тулах эсвэл дайраад ороод ирвэл яах вэ.Улайрчихсан амьтан үргээх элдэв дуу шуугиан сонсох уу.Ийм өирсдэлтэй үeд буудах л хэрэгтэй.Өөр яах юм бэ.Хүний амь Баавгайгаар хямдхан гэж үү.

Зочин
Зочин

Хүний амь насанд халтай тулсан үед буудаж устгах хэрэгтэй. Утсаар зохих газарт мэдэгдэх гэсээр идүүлэх үү

Back to top button