Гэмт хэрэг

Харилцагчдаасаа 4.3 тэрбумыг залилсан Төрийн банкны салбарын захирлыг 6 жил хорьж, 7.6 тэрбумыг төлүүлнэ

Төрийн банкны Тээврийн товчоо салбарын захирал, теллер, ажилтнууд харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг завшсан гэх хэрэг хуулийн байгууллагад шалгагдаж эхлээд долоон жилийн нүүрийг үзсэн. Улмаар өнгөрсөн долоо хоногт таван өдрийн туршид шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцэж шийдвэр гаргасан байна.

Тодруулбал, тухайн хэргийн шүүх хуралдаан тодорхой шалтгааны улмаас хэд хэдэн удаа хойшилж энэ сарын 18-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болсон юм. Холбогдсон хэргийн оролцогчдын хувьд,

  • тус салбарын захирал Ч.Ариунгэрэл,
  • ахлах теллер С.Алтанчимэг,
  • вип теллер Б.Мөнхсүрэн,
  • харилцааны менежер Б.Нарантунгалаг,
  • эдийн засагч Д.Батчулуун нар хэмээн прокурорын дүгнэлтэд багтсан байна.

Тээврийн товчоо салбарын захирал асан Ч.Ариунгэрэл нь “гадаадаас хөрөнгө оруулалт орж ирж төсөл хэрэгжүүлнэ, манай нөхрийн компани тендерт оролцож байгаа, Төрийн банкнаас их хэмжээгээр мөнгө зээлэх хүсэлтэй хүмүүсийн өмнөх зээлийг хаах зорилгоор өндөр хүүтэй зээлбэл мөнгөө өсгөх боломжтой” гэх мэтээр хүмүүсийг төөрөгдүүлж байсан нь тогтоогдсон.

Ингэхдээ ихэвчлэн банкаар тогтмол үйлчлүүлдэггүй, эсвэл өндөр настай, хадгаламждаа их хэмжээний мөнгөтэй иргэд мэдээллийг албан тушаалаа ашиглан судалж, мөнгийг нь барьцаалан зээл авч, хүүний төлөлт нэртэйгээр шилжүүлэн завшсан нь илэрсэн. Нийт таван хохирогчтой, их хэмжээний мөнгө залилсан эл хэргийн хамжигчид хэмээгдсэн ахлах теллер С.Алтанчимэг, вип теллер Б.Мөнхсүрэн, харилцааны менежер Б.Нарантунгалаг, эдийн засагч Д.Батчулуун нарыг гэмт хэрэг үйлдээгүй хэмээн үзэж, шүүхээс цагаатгасан байна.

Харин уг хэргийг тус банкны захирал Ч.Ариунгэрэлийг ганцаар үйлдсэн хэмээн тооцож залилах, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэнд тооцлоо. Улмаар түүнд зургаан жилийн хорих ял, нийтийн албан томилогдох эрхийг 4 жил хасаж, төрийн банканд 7.6 тэрбум төгрөгийг төлөх. Төрийн банканд битүүмжлэгдсэн данснаас 4,274,540,466 төгрөгийг нэр бүхий хохирогч нарын дансанд шилжүүлэхээр тогтоосон байна.

Ч.Ариунгэрэл шүүх хуралдааны үеэр "2018 оноос хойш өдгөө найман жилийн туршид энэ хэргээс болж бие, сэтгэл зовниож явсан хүн бүрээс миний бие уучлалт гуйж байгааг минь хүлээн авна уу. Гэм буруугаа хүлээж байна" гэв.

Холбогдсон хэргийн хуулийн заалт:

17.3 дугаар зүйл.Залилах

1.Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

  • 2.1.албан тушаалын байдлаа ашиглаж;
  • 2.2.бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг:

  • 3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;
  • 3.2.олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн;
  • 3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 26, 2025 14:39

Хоншоортой ганцаараа үүрэв.

Иргэн
Иргэн
8 сар 26, 2025 14:58

4-тэрбумын хулгайч 6-н жилийн ял сонсож байхад МАН -АН мафиууд 40- их наядын хулгай хийчихээд ганцж Гонгио Ганхуяагт тохоод 3- хан жилийн ял өгөөд болоо!!!4- тэрбумын банкны хэрэгт холбогдогч Хүрэлсүх тэгсэн дуусан нэртэйгээр ерөнхийлөгч болчихсон!!!

Zochin
Zochin
8 сар 26, 2025 15:56

Toriin banknii zeeliin editing zasahchid mash IH mongo zawshidag bvgdiig n shalgah hori

Irgen
Irgen
8 сар 26, 2025 18:12

Novsh yumaa turiin bankand l mungu hadgaluulahiin bish yer ni turiin geh buh yum no toi hariutslaga tootsdoggui in gai

иргэн
иргэн
8 сар 26, 2025 18:13

ТАРИЙН БАНКНЫ ДИЛЛЕРҮҮД ГЭЭ ХАРИЛЦААНЫ ГАЖУУДАЛТАЙ ГАНЦ НЭГ ХҮНЭЭС БОЛООД БАЫГАС ЮМ БИШ ЕР НЬ АВИЛГАД ДУРТАЙ ГАРУУД ЮМ БИШҮҮ. ТӨРИЙН БАНКНЫ 5-ШАРЫН САЛБАРЫН ДАРГА НЬ ГЭР БҮЛЭЭРЭЭ АЖИЛЛАДАГ. ХЭДЭН ДИЛЛЕР ХҮҮХНҮҮД НЬ ОЙМС, ЧИХЭРЭНД ХАХУУЛЬДУУЛЧИХСАН БАЙДАГ ШҮҮ. ХҮН ОРЖ ИРХЭД ТОСОЖ ҮЙЛЧЛЭХ СОЁЛ БАЙХГҮЙ. ЕР НЬ НЭГ САЛБАРТ ОЛОН ЖИЛ АЖИЛЛУУЛАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ЖИЛД СХЛБАРУУДЫН АЖИЛЁДАА ХООРОНД НЬ СОЛЬЖ АЖИЛЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ. ЛАВ Л 5-ШАРЫН БАНКНЫ ДАРГА ОЛОН ЖИЛ БОЛЖ БАЫНА ДАА. ТЭГЭХЭЭР ЧИНЬ ХУЙВАЛДААН ГАРНА ШҮҮ ДЭЭ. ЭНДХИЫН ЭХНЭР, НӨХӨР ХОЁР ХАМТ АЖИЛДАГ ГЭЖ СОНССОН ШҮҮ. ТЭР ХЭДЭН ДИЛЛЕР ХҮҮХНҮҮД БАС ЯВДАЛТАЫ ШҮҮ. АНРААРААОАЙ ДАА.

Холбоотой мэдээ

Back to top button