Нийгэм мэдээ

"Монполимет" компанийг Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцуулаагүй, урилга өгөөгүй гэв

Өчигдөр  “Шангри-ла”  зочид буудалд Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт эхэлсэн билээ.

25 улсын 230 гаруй төлөөлөгч оролцож буй уг чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлсэн юм.

Монголын бизнес салбарын эмэгтэйчүүд чуулсан энэхүү чуулга уулзалтад жил бүр ТОП-100 аж ахуй нэгжид багтаж ирсэн “Монполимет” ХХК-ийг оролцуулаагүй, урилга ирүүлээгүй талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Дэлгэр өөрийн цахим хуудаст бичжээ.

Тэрбээр “Дэлхийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад Монполимет ХХК-д болон үүсгэн байгуулагч нарт нэг ч урилга ирүүлээгүй. Уг нь сүүлийн 30 жилд устсан байсан Аж үйлдвэржилтийн салхийг хагалж, шинэ технологийн олон үйлдвэр барьж, улс орны эдийн засаг нийгмийн төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулан ажилдаг бизнесийн нөлөө бүхий эмэгтэй төлөөллүүд юмсан. Аливаа хуулийн хэлэлцүүлэг, санал солилцох уулзалтуудад оролцож, бодит тулгамдаж буй асуудлуудын талаар санал хэлэх хүсэлтэй байдаг ч, хурал, уулзалтуудын зар хэзээ хаагуур яваад ямар хүмүүсийг оролцуулаад байдаг бол гэж гайхдаг. Монполимет ХХК-г дарамталж, бүх талаар ялгаварлан гадуурхаж, хавчин шахаж, мэргэжлийн өдөр тутмын ажлуудыг хүртэл гацаасаар хэдэн жил өнгөрч байна” гэв.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хэн нь хэнийгээ хэмлэж буйг мэдэхгүй. Гэхдээ ямартай ч их идсэний маргааш өнж гэж үг бий.

Зочин
Зочин

Хятад улсын урт гар

Зочин
Зочин

Дотоодын үйлдвэрлэлээ дэмжих яасан бэ

Зочин
Зочин

Үндэсний компаниа ад үзэхээ болимоор юм аа. Хэний гар ороод бнаа

Иргэн
Иргэн

МАН -АН мафиуудын зодоон!!! Хөөрхий тэр хуралд оролцсон оролцоогүй ямар ч өөрчлөлт байхгүй юуу үнэн тэр үнэн!!! Монгол улсад болдог хурал зөвөлгөөн хэдэн мянган болсон үр дүн байхгүй!!! Төсвийн мөнгийг МАН хусдаг арга өөр юуу ч биш!!

Зочин
Зочин

Хэн хөгцтэй араандаа энэ Гарамжилыг зужсан юм бол доо болимоор юм даа хөархий

Үйлс Билгүүн
Үйлс Билгүүн

Кампаниа гадаадын иргэн аж ахуйн нэгжид худалдчих хэрэгтэй.Тэгэхэд л хүмүүс ойлгох байх.

Зочинмх
Зочинмх

манайх одоо хятад болцонын юм уу

Зочин
Зочин

ylgavarlahiig horigloh huulitai uls shu

ТУГАА
ТУГАА

МОНГОЛ УЛС шиг хуралдах туршлага судалсаар 35 жил боллоо Хурал форум аас чавчаа үр дүн нь 000000 ганц ч олигтой үйлдвэр барьсангүй ЦСТанцаа ч ажиллуулж чадахгүй

Зочин
Зочин

Сонгуульд мөнгө хандивлаагүй гэж тэр дээ.
Долгинодог долдой захиралтай компаниуд бол ямар ч асуудал үүсгэсэн бай татвараас зайлсхийсэн ч яваад л байна

Зочин.
Зочин.

Хөгжлийн банкнаас авсан өрөө төлөөчээ.

Холбоотой мэдээ

Back to top button