Тендер: Хөдөө аж ахуй-Хөгжлийн ирээдүй ОНӨХХК ₮70 саяар суудлын машин авна

Хөдөө аж ахуй-Хөгжлийн ирээдүй орон нутгийн өмчит ХХК 70 сая төгрөгөөр суудлын автомашин авах тухай тендер зарласан байна.

Эл тендерийн материал хүлээн авах хугацаа зургаа хоногийн дараа буюу есдүгээр сарын 02-ны өдөр дуусах юм байна. Ингэхдээ нийт өртөг болох 70 сая төгрөгийг Улсын төсвөөс гаргахаар төлөвлөсөн байна. Тендерийн хүрээнд авах автомашиндаа хагас ачааны /pick up/, 2019 оноос хойш үйлдвэрлэгдсэн, 2025 оноос хойш импортлогдсон, Будганд ороогүй, сэвгүй, замаскгүй байх гэх мэт 12 төрлийн шаардлага тавьсан байна.
Хөдөө аж ахуй-Хөгжлийн ирээдүй орон нутгийн өмчит ХХК нь 2020 оны гуравдугаар сарын 02-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Булган аймгийн Булган суманд байрлалтай компани юм. Удирдлагаар Э.Мөнхочир, 2025 оны хоёрдугаар сараас хойш ажиллаж буй. Үйл ажиллагааны чиглэл нь Хүнс, хөдөө аж ахуйн салбарын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хэмээн нээлттэй мэдээллийн санд бүртгүүлсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.