Гадаад мэдээДЭЛХИЙ

“Nvidia” компанийн орлого таамаглалыг давсан ч хувьцааны ханш нь унав

Хиймэл оюун ухааны салбарын томоохон компани болох “Nvidia”-гийн улирлын орлого шинжээчдийн таамаглалыг давсан байна. Гэвч хиймэл оюун ухааны салбарт үүссэн хөөснөөс айсан хөрөнгө оруулагчдын улмаас тус компанийн хувьцааны үнэ унажээ.

Калифорни мужид төвтэй “Nvidia” энэ улиралд 46.7 тэрбум ам.долларын орлого олж, 26.4 тэрбум ам.долларын ашигтай ажилласан байна. Технологийн томоохон компаниуд хиймэл оюун ухаан хөгжүүлэх мэдээллийн төвүүддээ микрочип их хэмжээгээр худалдан авч, эрэлт нь өссөн тул тус компани ашигтай ажиллажээ. Тус компанийн гаргадаг хиймэл оюун ухаан хөгжүүлэх зориулалттай чипийн эрэлт өндөр хэвээр. Гэхдээ хиймэл оюун ухааны салбарт оруулж буй асар их хэмжээний хөрөнгө нь ирээдүйд тогтвортой байх эсэхэд хөрөнгө оруулагчид эргэлзэж эхэлсэн байна.

“Emarketer” фирмийн шинжээч Жейкоб Борн “Nvidia-гийн мэдээллийн төвийн үзүүлэлт асар том байгаа ч хиймэл оюун ухааны өргөн хэрэглээний өгөөжийг ойрын хугацаанд тооцоолох хэцүү байна” гэжээ.

Эх сурвалж: Yahoo Finance

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button