Нийгэм мэдээ

Багш нарын цалинг нэмэх эсэх шийдвэр маргааш гарна

Багш нар цалин нэмэхийг шаардсан. Харин Боловсролын яам, Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хамтарсан баг энэ чиглэлд ажиллаж буй. Тэд шийдвэрээ энэ сарын 30-ны дотор эцэслэж танилцуулна гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл нэг л хоногийн хугацаа үлдээд байна.

Эргэн санавал, 2025.08.18-нд салбарын сайд П.Наранбаяр багш нарын цалинг жил бүр хамгийн ихдээ 20 хувиар нэмэх боломжтой гэдэг мэдээлэл өгсөн. Гурван яамны хамтарсан ажлын хэсэг ч энэ талыг барих чигтэй байгаа юм.

Хэрэв 20 хувиар нэмбэл багш нарын үндсэн цалин хэдэн төгрөгөөр нэмэгдэж, хэд болохыг тооцоолъё.

Боловсролын яамны өгсөн мэдээллээр багшийн үндсэн цалин одоо 1,484,000 төгрөг байна. Энэ дүн 20 хувиар нэмэгдэхэд 1,780,800 төгрөг болно. Өөрөөр хэлбэл багш тус бүрийн үндсэн цалин 296,800 төгрөгөөр нэмэгдэх аж.

Харин СӨБ-ын багшийн үндсэн цалин 1,559,000 төгрөг байна. Ингээд тооцвол 311,800 төгрөгөөр нэмэгдэж 1,870,800 төгрөг болохоор байна.

Дээр дурдсан дүн зөвхөн үндсэн цалин бөгөөд үүн дээр багш нар ажилласан жил, зэрэг, хөдөө орон нутагт ажиллаж байгаа эсэх болон анги дааж авсан зэргээс хамаарч 5-40 хувийн нэмэгдэл авдаг аж.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хорлоо
Хорлоо

Хуулиар төсөв баталдаг биш юмуу. Төсөв батлагдаагүй баыхав юун шийдвэр вэ!

Зочин
Зочин

ЭНЭ МУУ САЙДАНЦАР МУУ НОХОЙНЫ БААСЫГ НАЙДАЛМАА ДУТУУ ЦОХИЖЭЭ ОДОО НАМ ЧАА ЛАЛАРЫГ

Зочин
Зочин

Бяарлалаа

Зочин 7
Зочин 7

Энэ Батцэцэг гэдэг чинь эрүүл мэнд, боловсролын сайдыг давхар хийдэг юм уу эсвэл сонгуулийн сурталчилгээг ийм эрт эхлүүлээд байгаа юмуу, бас л Архангайд зочин гийчдийг тэргүүлээд явах юм. Энэ эмэгтэй ер нь ямар их заль мэхтэй хүн бэ.Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Ерөнхийлэгч гээд л гүйгээд байх юм. хэнээр халхавч хийгээд ийм сонин үйлдэл хийгээд байна бэ. Одоо болих цаг болсон юм биш үү. Энэ хүнээс тэр төрийн албаны шалгалт, боловсролын шалгалт, ёсзүйн байдалд нь хяналт шалгалт явуулааач ээ. Тр дээд сургууль, магистр курс зэргий нь ялгаж салгаж намтары нь товч тодорхой болгож дэлгэрүүлэх хэрэгтэй. Наранбаяр бол Батцэцэг гэгчээс хамаагүй илүү боловсролтой, ёсзүйтэй хүн. Энэ хүн хөдөө аймгуудад ажлаа хийг л дээ Батцэцэг гуай.

Зочин
Зочин

Дажгүй л нэмэгдэх нь,

Холбоотой мэдээ

Back to top button