Улс төрийн мэдээ
Төсөв 2026: Улсын орлогын 45 хувийг татвараар төвлөрүүлнэ

2026 оны улсын төсвийн төслийг Ерөнхий сайд Г.Занданшатар өргөн бариад байна.
Ирэх оны төсвийг 31.6 их наядын орлоготой, 33 их наядын зарлагатай, 1.3 наядын алдагдалтай байхаар боловсруулсан.
Тэгвэл орлого талдаа хамгийн ихийг Татварын ерөнхий газар төвлөрүүлнэ.
Тухайлбал, Татварын ерөнхий газрыг 2026 онд 14.4 их наяд буюу бараг улсын нийт орлогын талыг (45 хувь орчим) бүрдүүлнэ гэж төлөвлөсөн байна. Үүнээс,
- ААНОАТ – 6.5 их наяд
- Архины татвар – 350 тэрбум
- АМНАТ – 4 их наяд
- Импортын гаалийн татвар – 2.2 их наяд төвлөрүүлнэ гэж тус тус тооцжээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.