Ханбогдын ИТХ-ын дарга Ц.Сайхандэлгэр, ЭХЯ-ны хэлтсийн дарга С.Цэрэнжамц нарыг авлигын хэргээр баривчиллаа

Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын тэргүүлэгч Ц.Сайхандэлгэрийг авлигын хэрэг үйлсэн хэмээн үзэж өчигдөр /2025-09-11/ цагдан хорьсон тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархав.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын тэргүүлэгч Ц.Сайхандэлгэр, Эрчим хүчний яамны хэлтсийн дарга С.Цэрэнжамц нарын авлига авсан байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгалт явуулж байгаа нь үнэн" хэмээсэн юм.
Ц.Сайхандэлгэр нь тус суманд 30 тэрбум төгрөгөөр баригдсан Дулааны цахилгаан станцын тендер сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт ажиллахдаа сонгон шалгаруулалтад хууль бусаар нөлөөлж, авлига авсан болохыг нь тогтоожээ. Мөн ЭХЯ-ны албан тушаалтнууд, ДЦС-3, 4 ТӨХК-уудын инженерүүд холбогдож тэднийг холбогдуулан шалгаж эхэлжээ.
Түүний хувьд Өмнөговь аймгийн ИТХ-ийн тэргүүлэгч, ЗДТГ-т хэлтсийн дарга зэрэг олон албан тушаал хашиж байсан юм.
Мөн Эрчим хүчний яамны байранд шалгалтын ажиллагаа явуулан тус яамны хэлтсийн дарга С.Цэрэнжамцын ажлын байр, гэрт нь нэгжлэг хийсэн байна. Тодруулбал, С.Цэрэнжамц нь гүйцэтгэл дутуу, зураг төсвийн дагуу баригдаагүй байгууламжийг улсын комисст хүлээн авах шийдвэр гаргаж, авлига авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй үндэслэлтэйгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна. Түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан гэх мэдээлэл байгаа ба энэ асуудалд ДЦС-3, 4 ТӨХК-уудын инженерүүд шалгагдаж байгаа ажээ.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХАНБОГДЫХОН ТӨРИЙН САН ЗДТГ НӨХДҮҮД ТЕНДЕРИЙГ БУДИЛААНТУУЛАХЫГ ҮЗҮҮЛЖ ӨГДӨГ ХҮМҮҮС ШҮҮ БАРАГТАЙ МӨНГИЙГ ТООХГҮЙ БҮХ ТЕНДРИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
Монголын төрд гэж хулгайч луйварчидын үүр уурхай юм биш үү. Эзэнгүй төрийн эмгэнэл гэж
Чойжоогоо ш�##�га
Б�##�иар новшнууд. Үхжийсэн �########�агууд. Бүгд хоёрдмол санаагаар улс төрд орж давхар санаагаар шатааж эсвэл авилга авахыг боддог л�##�рууд. Энэ �##�бан туша�##�тнуудаас чинь авилга аваагүй хүн байдаг юм уу
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
iim turd bga shunaliin tulamudiig hyatad shig shuud ed hurungiin ulsiin orlogo bolgoj shuud buudah heregtei tamine mgl ulsiin hugjilus hulgai hij hoish ni sanaatai tataj bga nuhud shde tamine????????
Дулааны шугамын сүлжээний ерөнхий инженер Мөнхжарг�##�ыг энэ жил хувийн хөрөнгө оруул�##�ттай хотхонуудад /Silk road; Tokyo town, мөн хотын төвөөр/ улсын нэрээр шугам өргөтгөх ажил хийсэн холбоотой ш�##�гах хэрэгтэй.