"Саудын Арабын компани эрчим хүчний эх үүсвэрт хөрөнгө оруулахаа зарлаад явлаа"

Засгийн газар өнөөдөр /2025.09.24/ 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. Энэ үеэр Шадар сайд Т.Доржханд дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "100 хоногийн дотор ямар бодитой хөрөнгө оруулалтууд хийгдчихэв, ямар үр дүн гарах вэ гэдэг дээр яръя. Монгол Улс 40 жил шинэ цахилгаан эх үүсвэр барьж чадаагүй. Төсвийн болон гадаадын хөрөнгө оруулалт байхгүй. Гуравхан хоногийн өмнө Саудын Арабын Хаант Улсын “Аква пауэр” гэх эрчим хүчний тав дахь том тоглогч компани Монгол Улсад орж ирэхээ албан ёсоор зарласан. Зургаадугаар сарын хойш бүтэн дөрвөн сар Монгол Улсын эрчим хүчний судалгааг хийсэн. Монгол Улсад 2030 он хүртэл 10 гвт буюу дор хаяж 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдэг шийдвэрээ мэдэгдээд явлаа. Энэ бол бодит үр дүн.
Гурван чиглэлээр хөрөнгө оруулалт хийнэ.
- Том хэмжээний эх үүсвэр
- Тархмал эх үүсвэр
- Дата төвийн эрчим хүчний эх үүсвэрт хөрөнгө оруулна.
Ингэснээр шууд болон шууд бус байдлаар 50,000 ажлын байр бий болно. 10 гвт-ын цахилгаан эрчим хүч үйлдвэрлээд экспортод гаргаснаар жилд 2 тэрбум ам.долларын валютын орлого олно. Цаашид 10 гвт-ыг 50-100 гвт болгох боломжтой. Одоогоор гурваас таван компани 50 гвь-д хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ мэдэгдсэн" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud