Гэмт хэрэг

МУИС-ийн VI байрны газрыг хувийн компанид олгосон гэх албан тушаалтнуудыг цагаатгалаа

МУИС-ийн VI байр буюу Газар зүй, геологийн сургуулийн эзэмшлийн талбайгаас эрх мэдэлтнүүд хувийн компанид олгосон хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байна.

Тухайн хэрэгт 2016-2020 онд нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар ажиллаж байсан О.Мөнгөншагай, Хот байгуулалт хөгжлийн газрын дэд дарга асан Ч.Бум-Эрдэнэ нарыг холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр яллагдагчаар татсан юм.

Тэдэнд НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай, эсэхийг дэнслүүлэхээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн юм. Улмаар тус этгээдүүдэд холбогдох шүүх хурал өчигдөр /2025-10-01/ болж цагаатгах шийдвэр гаргасан байна.

Хуралдааны бүрэлдэхүүнд шүүгч Д.Ренчинхорол, НПГ-аас прокурор Н.Нямдорж, өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, Б.Баян-Очир, Г.Бадамханд нар ажиллажээ.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button