ОХУ цэргийн хүчний ихээхэн хохирол амсаж байгаа гэж Зеленский хэлжээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский лхагва гарагт /2025.10.08/ хэлэхдээ дайны гол бүс болох Донецк мужид ОХУ цэргийн хүчний ихээхэн хохирол амсаж байгаа гэжээ. Украин тус мужид сөрөг довтолгоо явуулж байгаа юм.
Үүнээс нэг өдрийн өмнө буюу мягмар гарагт /2025.10.07/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэлэхдээ зэвсэгт хүчин нь фронтын бүх хэсэгт стратегийн санаачлагыг гартаа авсан гэсэн байна. Харин Зеленский хэлэхдээ Донецкийн Добропиллиа тосгоны ажиллагаа болон сөрөг довтолгоонд зэвсэгт хүчин нь онцгой анхаарал хандуулах болсон хэмээжээ.
Добропиллиа нь Украины армид чухал ач холбогдол бүхий ложистикийн төв болох Покровскоос хойд зүгт оршдог. Зеленский хэлэхдээ Украины арми фронтын бүх байрлалд өөрсдийгөө хамгаалж байгаа гэсэн юм. Запорожье мужийн өмнөд хэсэгт оршдог Новопавливка тосгон орчим нөхцөл байдал хэцүүхэн байгааг онцолсон байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.