Улс төрийн мэдээ

ТББХ-ны дараа МАН-ын бүлэг хэзээ хуралдахаа шийднэ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар яг одоо Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцчруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, нэр бүхий гишүүдийн өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах саналыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлэх тов руу оруулж ирсэн билээ.

МАН-ын дүрмийн дагуу Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг эхлээд намын бүлгийн хурал дээрээ хэлэлцэх ёстой ч хэлэлцэлгүйгээр байнгын хороогоор оруулж ирсэн юм.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ “Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа бүлгийн хурлаа хэзээ хийхийг шийднэ” гэв.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button