Нийгэм мэдээ

The MongolZ багийнхан "Thunderpick World Championship 2025" тэмцээнд урилгаар оролцоно

Энэ сарын 15-19-ний өдрүүдэд Мальта улсад "Thunderpick World Championship 2025" тэмцээн зохиогдоно. Манай улсаас "The MongolZ" баг урилгаар оролцоно.

Уг тэмцээний шагналын сан 1.000.000 ам.доллар аж. Тус тэмцээнд түрүүлсэн баг $200,000 ам.доллар хожих бол 2-р байрт шалгарсан баг 60,000 ам.доллар авна харин 3-т орсон баг 28,000 ам.долларын эзэд болох юм.

Өнгөрсөн жилийн аваргалсан The MongolZ А хэсгийг тэргүүлж, Бразилын FURIA, Данийн OG, Аргентины 9z багуудтай нэг хэсэгт багтаад байна. Эхний тоглолтоо "The MongolZ" багийнхан энэ сарын 15-ны өдөр 19:30 цагаас Аргентины 9z багийн эсрэг хийхээр товлогдсон.

Өнгөрсөн жилийн тэмцээнд The MongolZ баг, В хэсгийг тэргүүлж, шөвгийн наймд Imperial Esports багийг 2:0-ээр хожиж хагас шигшээд 3DMAX багийг 2:0-ээр хожсон бол гранд финалд HEROIC багийг 3:1 харьцаатай хожин аваргын цомыг өргөсөн түүхтэй.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button