Гадаад мэдээДЭЛХИЙ

Залуусын жагсаалд цэргүүд нэгдсэний дараа Мадагаскарын ерөнхий сайд хэлэлцэхийг уриаллаа

Мадагаскар улсын залуус есдүгээр сарын сүүлээс хойш эсэргүүцлийн жагсаал хийж байгаа. Жагсагчид эхэндээ ундны ус болон цахилгаан эрчим хүчний хомсдолд дургүйцлээ илэрхийлж байсан бол одоо Ерөнхийлөгч Андри Ражоелинаг огцрохыг шаардах болсон.

Мажоелина жагсаалын улмаас засгийн газраа тарааж, шинэ ерөнхий сайд томилсон ч иргэдийн уур бухимдал намжаагүй юм. Тэгвэл бямба гарагт /2025.10.11/ залуусын жагсаалд цэргүүд нэгдсэн байна. 2009 онд Ерөнхийлөгч Ражоелина төрийн эргэлт хийхэд тусалсан CAPSAT элит хүчнийхэн дээрээс өгсөн тушаалыг дагалгүй, залуусын жагсаалд нэгдэхийг бусад цэргүүллээ уриалсан юм. Үүний дараа тус улсын шинэхэн Ерөнхий сайд Руфин Зафисамбо яриа хэлэлцээ хийхийг жагсагчдад уриалсан аж.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button