Нийгэм мэдээ
Баянгол дүүргийн 60 жилийн ойн барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлжээ

Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс түрүүллээ. Харин Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Улсын саруул сайжрах заан Баатархүүгийн Пүрэвсайхан үзүүрлэв.
Шөвгийн дөрөвт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын заан Б.Бат-Өлзий, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын заан Д.Анар нар шалгарлаа. Тус барилдааны түрүү бөх 20 сая, үзүүр бөх 10 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 5 сая, наймд шалгарсан бөхчүүд тус бүр 1 сая төгрөгийн бай шагналыг гардан авсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.