Улс төрийн мэдээ

УИХ-аас байгуулсан түр хорооны хуралдаанд "Оюу толгой" ХХК оролцохоос татгалзлаа гэв

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалын ахалсан түр хороо Оюу толгойн зээлийн хүүг бууруулах, "Онтрэ"-гийн лицензийг шилжүүлэх зэрэг хэд хэдэн асуудлыг хянан шалгах үүрэгтэйгээр хуралдаж буй.

Тэгвэл өнөөдөр "Оюу толгой" ХХК-ийн зүгээс тус түр хорооны хуралдаанд оролцохоос татгалзаж байна гэж мэдэгдэл гаргасан нь анхаарал татлаа.

Тухайлбал, мэдэгдэлд:

“Оюу толгой” ХХК нь Монгол Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааг дэмжин, шаардлагатай мэдээлэл, баримтыг цаг тухайд нь ханган ажиллаж байна. Өнөөгийн байдлаар бид Түр хороонд нийт 30,000 гаруй хуудас бичиг баримтыг хүлээлгэн өгч томилогдсон байцаагч, шинжээч нартай олон удаагийн уулзалт хэлэлцүүлэг хийгээд байна.

Тус түр хорооноос “Оюу толгой” компанийг хуралдаанд оролцож, танилцуулга хийх хүсэлтийг албан бичгээр илгээснийг бид хүлээн авсан.  Гэвч сүүлийн үед компанийг чиглэсэн ташаа мэдээлэл, үндэслэлгүйгээр буруутгасан дайралтууд  нэмэгдсэний дээр Оюу толгойн оффист зохион байгуулалттай бүлэг хүмүүс цугларч үйл ажиллагаанд хүндрэл учруулах боллоо. Ийм нөхцөлд бид ажилтнуудынхаа аюулгүй байдал, эрүүл мэнд, нэр хүндийг эрсдэлд оруулахаас сэргийлж Түр хорооны хуралдаанд оролцохоос татгалзаж байна.

Бид Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсгүүдтэй шийдэлд чиглэсэн яриа хэлэлцээ хийх хамтын ажиллагааны зарчмыг баримтлан ажиллаж ирсэн бөгөөд цаашид ч тууштай хамтран ажиллах болно.

Оюу толгойн үйл ажиллагаа урт хугацаандаа тогтвортой, үр өгөөжийг тэнцвэртэйгээр хангахын төлөө бид тууштай ажиллахын зэрэгцээ Түр хорооны хянан шалгалтын чиг үүргийг хүндэтгэн дэмжин ажиллана гэдгээ илэрхийлж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

энэ Батнайрамдал гэх коммунист харанхуй больчихоосой!! Юу ч мэдэхгүй харанхуй масстайгаа хамт л улсаа хорлоод явахын гишүүн байх ч эрхгүй харанхуй!

Зочин
Зочин

За тэгвэл Оюутолгойн оффис дээр очиж жагсахаас өөр яах вэ

злчин
злчин

олборлолтыг зогсоож байгаад шалга даварсан луйварчид манайх африк биш шүү

Холбоотой мэдээ

Back to top button