Улс төрийн мэдээ

"МАН-ын Бага хурлыг бүрдүүлэхэд асуудал байна. Албан тушаалаар Бага хурлыг бүрдүүлж байгаа нь буруу"

Үндсэн хууль тогтоогчдын холбооноос цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр тус холбооны тэргүүн,

“Ардын их хурлын 429  депутатаас 195 нь амьд байна. Тэдгээр нөхөд болон манай холбооны зүгээс улс төрийн энэ цаг үеийн асуудалд үгээ хэлэхгүй юм уу гэж шаардаж байна. Хэдэн жилийн өмнө Төр нийгмийн ахмад зүтгэлтний бодлогын зөвлөл гэж байгуулсан бөгөөд тэргүүнээр нь Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа ажилладаг. Бид өнөөдөр тэдгээр хүмүүстээ ч мэдээ дууулгаж амжилгүй өнөөдрийн энэ асуудалд байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзэж  гарч ирлээ.

Төрийн ажил хувь хүмүүсийн хоорондын зөрчилдөөнөөс үүдэж төрийн ажил зогсоод байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга нь хэлэхдээ “Яагаад УИХ-ын гишүүдэд бичиг баримтаа урьдчилж тараасангүй вэ. Засгийн газрыг огцруулах үндэслэлээ урьдчилж мэдмээр байна гэхэд бидэнд дарамт ирээд байна. Хурал эхлэхийн өмнө л бичиг баримтаа тараа” гэж ярьж байгаа нь хууль эрх зүйн хувьд ийм нөхцөл байх ёсгүй. Бид Ардчилсан Үндсэн хуулийг бичихдээ УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдэгзаалт оруулж байсан юм. Ард түмний нэрийн өмнөөс ард түмнийг төлөөлж байгаа төлөөлөгч УИХд оролцох боломжгүй болох, хэн нэгнээс дарамт шахалт авахаас сэргийлсэн заалт юм. Гэтэл хэрэг төвөг хийсэн, өөрийн хийсэн алдаа зөрчлийг хаахын тулд УИХ-ын гишүүн болсон мэт. Тэрнийг нь зохицуулахаар  Халдашгүй байдлын дэд хороо гэж байгуулсан юм шиг л байна. Өмнөд Солонгост ерөнхийлөгч нь парламентийн гишүүдээ танхимд оруулахгүй байснаасаа болоод шүүгдэж байна.

Өнөөдрийн энэ зөрчилдөөн Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёр зөрчил биш.Зөрчлийн эх үндэс нь МАН-ын Бага хурал, хурлын бүрэлдэхүүнтэй шууд холбоотой гэж харж байна. Гуравхан сарын дараа намын даргаа хэн байхаар тооцолгүй Бага хурлаа хийнэ гэж бодохгүй байна.

Ерөнхий сайдаа томилохдоо л намын даргаа хэн байхыг товлосон байж таарна. Гэтэл өнөөг хэр хоёр хүний асуудал мэтээр харагдуулж байгаа нь Бага хурлыг бүрэлдүүлэхээс эхлээд асуудлын уг үндсийг хайх нь зүйтэй гэж харж байна. Бага хурлыг албан тушаалаар бүрдүүлж байгаа нь уршигтай.

Шууд албан тушаалаар Бага хурлын гишүүн болсон нь төрд бэлтгэгдээгүй шалдар булдар хүмүүс намын төв удирдах байгууллагад орж ирснээс болж энэ зөрчил гарч байна гэж харж байгаа. Эцсийн үр дүн нь аль хэр холыг харсан бэ гэдгээс нь харж болно” гэв.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

маш зөв харж, дүгнэсэн байна. туршлага гэж энэ шүү дээ, анхнаасаа л хэнийг намын даргаар сонгох вэ гэдгээ мэдэж ерөнхий сайдыг томилсон гэдэг чинь үнэн үг. Данх гэгч жээнкогийн хөтөлгөө гөлөг л улс орныг бусниулж, сүйрүүлэх бодлогодоо хурлын даргыг ашиглаад байна. цаад эзэн нь мэдээж хэрээ баатар, жээнко хоёр.

kkkk
kkkk

zuw

Зочин
Зочин

Төрийн хар хүн гэж ийм хүмүүсийг л хэлдэг юм, одоогийн төрийн ажил эрхэлж үзээгүй, ажлын ямар ч туршлагагүй цээжийн бангаар гөвдөг сайхан гаруудыг хэлэхгүй

Мантуу
Мантуу

МАНтар

Back to top button