Нийгэм мэдээ
Үйл явдал: "Ногоон нуур-1008 айлын орон сууц" төслийн үйл ажиллагаа болно

Өнөөдөр /2025-10-16/ болох үйл явдлын тойм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Модигийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна.
- 09:00 цагт: Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэийн төв, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшгаас хамгаалах сургалтын төв 116 дугаар анги хамтран Хөгжлийн бэршээлтэй иргэдэд гамшгаас хамгаалах урьдчилан сэргийлэх хамтарсан сургалт Гамшгаас хамгаалах сургалтын төв 116 дугаар ангид болно.
- 09:30 цагт: Монгол Улс дахь II удаагийн HSK БНХАУ-д суралцах боловсролын үзэсгэлэн Корпорейт зочид буудалд болно.
- 10:00 цагт: Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос гэр хорооллын өрхийн түлшний хэрэглээнд шинээр хагас коксжуулсан түлш хэрэглэх болсонтой холбоотойгоор Хүний эрхийн Үндэсний Комиссын хурлын танхим мэдээлэл хийнэ.
- 11:00 цагт: "Ногоон нуур-1008 айлын орон сууц" төслийг хүлээлгэж өгөх үйл ажиллагаа СБД, 9 дүгээр хороонд болно.
- 11:00 цагт: НИТХ-ын Ээлжит V хуралдаан Хангарди ордонд болно.
- 11:00 цагт: Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрүүл мэндийн салбарын ажилтнуудын шударга цалин, төсвийн бодит хуваарилалтыг шаардаж, суулт эхлүүлэх шийдвэр гаргасан талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд хэвлэлийн хурал хийнэ.
- 11:30 цагт: Эв нэгдлийн хөдөлгөөнөөс: “Тогтолцоонд өөрчлөлт хийцгээе” сэдвээр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
- МУЭ-ийн гишүүн, зураач Л.Халзангийн “Усан будаг” үзэсгэлэнгийн нээлт МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд болно.
- УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
- Монгол Улс-Европын холбооны бизнес, хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна.
- Дэлхийн хүнсний өдөр тохиож байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн, бурхан урлаач Д.Ухаанзаяагийн “Шүтээн торгон зураг” бие даасан үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарч байна.
- Намрын мод тарих өдрүүд энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
- Бий контемпорари арт галерейн 5 жилийн ойн “40 GHz” үзэсгэлэн олны хүртээл болж байна.
- УДЭТ-ын уран бүтээлчид Л.Толстой “Анна Каренина” сонгодог жүжгийг тайзнаа толилуулна.
- "Нугарсан ч хугарахгүй II: Миний тусгаарлагдсан өдрүүдийн тэмдэглэл" үзэсгэлэн “Норпэй” арт галерейд энэ сарын 17 хүртэл гарч байна.
- ХХААХҮЯ-наас улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аяныг 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
- "Соёлын орон зай-Бидний орчин" аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.
- 2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.