Нийгэм мэдээ
Сураггүй алга болсон 16 настай хүүг эрэн хайж байна

Энэ сарын 12-нд Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн "Өлийн даваа" гэдэг газраас 16 настай эрэгтэй гэрээсээ гараад, сураггүй алга болжээ.
Сураггүй болсон дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас аравдугаар сарын 15-ны өдрийн 11:42 цагт ОБГ-т ирүүлсэн байна. Одоогоор тус аймгийн ОБГ-ын эрэн хайх, аврах салбар, цагдаагийн газрын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн иргэн Д -г энэ сарын 15-ны 13:27 цагаас эхлэн хоёр бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.