ДЭЛХИЙ

Б.Баттүшигийн нууц даалгавар биелүүлж явсан гэх мэдүүлгийг Чехийн атташе гэрчилнэ

ХБНГУ-ын Дрезден хотод дипломат албаны автомашинаар 70 килограмм хар тамхи тээвэрлэж яваад саатуулагдсан Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарт холбогдох шүүх хурал үргэлжилсээр байна. Истанбул хотын дэд консулын алба хашдаг Б.Баттүшиг нь шүүх хурлыг хаалттай хэлбэрээр явуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй удаатай. Тэрбээр үүний өмнө өөрийгөө Монгол Улсын тагнуулын ажилтан, үүнд холбогдох нууц даалгавар биелүүлж байгаад баригдсан гэдэг мэдүүлгийг өгөөд буй.

Тэгвэл, өчигдөр буюу нэгдүгээр сарын 16-ны өдөр TAG24 сайтад мэдээлснээр, Б.Баттүшигийн мэдүүлснийг батлах бололцоо бүхий гэрч "гарч иржээ”. Тус нийтлэлд, "Б.Баттүшиг Монголын тусгай албаны нууц даалгавар биелүүлж, хар тамхи наймаалж буй мэт жүжиг тавьсан гэж мэдүүлсэн. Үүнийг батлах гэрч Чехээс ирлээ. Тэр хүн бол Германы Эрүүгийн цагдаагийн ажилтан асан, өдгөө Чех улсын Праг хот дахь Германы ЭСЯ-нд Цагдаагийн атташе, офицер Уве.Г юм” гэж бичсэн байна.

Офицер Уве.Г гэгч нь өөрийгөө Монголын цагдаагийн атташетэй ярилцсан, атташе түүнээс Б.Баттүшиг нь тусгай даалгавар биелүүлж явсан нь үнэн учир Германы эрх баригчдын өмнө гэрчилж өгөхийг хүссэн гэж ярьсан гэдэг зүйлийг TAG24 сайт мэдээлээд байгаа юм.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 17, 2020 20:52

БУУНЫ НОХОЙ ЮМ УУ

Зочин
Зочин
1 сар 19, 2020 11:09
Reply to  Зочин

Гоё хэлсэн

Зочин
Зочин
1 сар 18, 2020 03:55

Энэ б�##�ай бүүр улсаа хар жагса�##�таас доор байд�##�д оруулах нь хойд солонгос л ногоон олох зорилгоор хар тамхины наймаа хийдэг гэсэн

болилдоо
болилдоо
1 сар 18, 2020 08:03

ХАР тамхичид болиоч. БАС да�##�гавараар хар тамхи зөөсөн гэж хэргээс мултрах нь байна.

kkkk
kkkk
1 сар 19, 2020 08:08

mglchuud evropod mafi ilruuleed bg umuu haashaa um kkkk

Зочин
Зочин
1 сар 19, 2020 11:12

1-рт Монголын тагнуулын байгууллагын ажилтан яахаараа Германы т�##�ын эрүүгийн цагдаагийн тусгай ажиллагаанд оролцоод явж байдаг билээ?

Зочин
Зочин
1 сар 19, 2020 11:14
Reply to  Зочин

2-рт Германы т�##�ын тусгай ажиллагаа юм бол Германчууд нь яагаад мэдэхгүй, ш�##�гаж саатуулав?! Тийм юм байдаггүй юм аа БУЛАЙ минь

zochin
zochin
1 сар 19, 2020 13:07

mongoldoo b,gaa har tamhinii naimaagaa barij chadahgui baij gadaadad garch uil ajilgaa yvuulana huts#ag huur be

Зочин
Зочин
1 сар 19, 2020 21:31

ш�##� худла

Холбоотой мэдээ

Back to top button