Нийгэм мэдээ

Үйл явдал: МҮБХ-ны "Алтан цом-2025" барилдааны багийн сугалааны үйл ажиллагаа болно

Өнөөдөр /2025-10-20/ болох үйл явдал

  • 09:00 цагт: “Залуучуудын хөгжлийн төлөөх түншлэл: Салбар дундын уялдаа холбоо үндэсний чуулган" Төрийн ордонд болно.
  • 09:00 цагт: Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн хамтран “Тусгаар тогтнолын төлөө ард нийтийн санал хураалт-80 жил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг “Чингис хаан” үндэсний музейд зохион байгуулна.
  • 14:00 цагт: Эрүүл мэндийн хөгжлийн төвд Олон улсын статистикийн өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн салбарын “Статистикийн 7 хоног” нээлтийн үйл ажиллагаа болно. 15:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй асран хамгаалагчдад зориулсан сэтгэлзүйн танхимын нээлт Энэрэл хүүхэд хөгжүүлэх төвд болно.
  • Нэгдсэн үндэстний байгууллагын 80 жилийн ойд зориулсан “Хамтдаа хүчтэй: Энх тайван, хөгжил, хүний эрхийн төлөөх 80 жил ба ирээдүй” сэдэвт уулзалт ГХЯ-д болно. -УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно.
  • "Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалт"-д Бүх ард түмний санал хураалт зохион байгуулсан өдрийг жил бүрийн аравдугаар сарын 20-нд тэмдэглэхээр нэмэлт өөрчлөлт орууллаа.
  • МҮБХ-ны "Алтан цом-2025" барилдааны багийн сугалааны үйл ажиллагаа болно.
  • Монгол Улс, Оросын найрамдал, хамтын ажиллагааны 7 хоног эхэлж байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн, бурхан урлаач Д.Ухаанзаяагийн “Шүтээн торгон зураг” бие даасан үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарч байна.
  • МУЭ-ийн гишүүд МУСТА зураач Л.Халзангийн 70 насны ойн уран бүтээлийн “Усан будаг” үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэлийн танхимд толилуулж байна.
  • Намрын мод тарих өдрүүд энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
  • ХХААХҮЯ-наас улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аяныг 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
  • "Соёлын орон зай-Бидний орчин" аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.
  • 2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button