Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил Газад цохилт өгч 26 хүн амь үрэгдсэний дараа гал зогсоохыг үргэлжлүүлэхээ мэдэгдлээ

Израилын зэвсэгт хүчин ням гарагт /2025.10.19/ мэдэгдэл хийхдээ Газын зурваст цохилт өгсний дараа гал зогсоох тохиролцоог үргэлжлүүлэн хэрэгжүүлж эхэлсэн гэжээ. Тус улсын арми мэдээлснээр хоёр цэрэг нь халдлагад өртөж амь үрэгдсэний дараа Газын зурваст цохилт өгсөн байна. Израилын цохилтын улмаас 26 хүн амь үрэгдсэн юм.

Хамас бүлэг гал зогсоох тохиролцоог илт зөрчсөн хэмээн буруутган Газын зурвас руу орох тусламжийн урсгалыг зогсоосон. Тэгвэл АНУ-ын шахалтын дагуу Газын зурваст үзүүлэх тусламжийг өнөөдөр /2025.10.20/ үргэлжлүүлэх болжээ.

Израилын зэвсэгт хүчин мэдэгдэл хийхдээ хонгил, зэвсгийн агуулах, командлагчид, зэвсэгт этгээдүүдэд агаарын цохилт өгсөн гэсэн юм. Орон нутгийн оршин суугчид болон эрүүл мэндийн албаныхан мэдээлснээр цохилтын улмаас 26 хүн амь үрэгдсэн дотор нэг эмэгтэй, нэг хүүхэд байжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тусгай элч Стив Виткофф өнөөдөр Израилд айлчлах төлөвтэй байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button