Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп байр сууриа дахин өөрчилж, Украин дайн ялж чадахгүй гэжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт /2025.10.20/ Украины дайны талаарх байр сууриа дахин өөрчилсөн зүйл хэлсэн байна. Тэрбээр Украин дайнд ялж чадна гэж бодохгүй байгаагаа илэрхийлсэн ч бүх зүйл боломжтой гэжээ. Цагаан ордноос сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө Трамп “Тэд ялж болно л доо. Гэхдээ тэгнэ гэж бодохгүй байна. Ялах боломжтой. Тэд ялна гэж би хэзээ ч хэлээгүй шүү дээ. Дайн бол маш хачирхалтай зүйл гэдгийг та нар мэднэ” хэмээсэн юм.

Трамп баасан гарагт /2025.10.17/ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг Цагаан ордонд хүлээн авч уулзсан. Тэрхүү уулзалтаар Киев, Москва хоёр фронт дээрх байлдааныг зогсоохыг уриалсан юм. Сүүлийн үед Украинд ээлтэй байгаа мэт мэдэгдэл хийж ирсэн Трамп тус уулзалтаар Киевт Tomahawk пуужин өгөхгүй хэмээсэн. Тэрбээр уулзалтаас хэдэн хоногийн өмнө хэлэхдээ, Путин энх тайвны тохиролцоонд хүрэхгүй бол Украинд Tomahawk пуужин өгнө гэсэн билээ.

 Есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хажуугаар Трамп Зеленскийтэй уулзсан. Үүнийхээ дараа Трамп Украиныг дайнд хожиж, бүх газар нутгаа эргүүлэн авч цаашлаад тэлж ч чадна гэсэн юм. Тэгвэл тэр өмнөх тохиолдлуудтай адил дахиад л байр сууриа өөрчиллөө.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Жанчив
Жанчив

Эргүү зөнөг

Зочин
Зочин

Үхсэн баасных нь ял�##�т ярих
Үнс чандруу болчихгүйхэн шиг үлдвэл зол нь

Зочин
Зочин

ee zov oilgomjtoi ta nariin mongo bhgui bol tegeel budaa

Холбоотой мэдээ

Back to top button