Улс төрийн мэдээ

"Оюу толгой"-н удирдлагууд түр хорооны хуралдааныг "Аюултай нөхцөл" гэж үзээд, дахин ирсэнгүй

Өнөөдөр Оюу толгойн асуудлаар байгуулсан УИХ-ын түр хороон дээр,

  • "Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-ийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн танилцуулга, мэдээлэл сонсох хуваарьтай байсан.

Гэвч тус компанийн удирдлагууд, түр хорооны гишүүдэд хандан албан и-мейл илгээсэн байна. Үүндээ, "Уг хуралдаанд оролцох нь манай компанийн удирдлага, албан хаагчдын хувьд эрсдэлтэй байна. Иймд аюулгүй нөхцөл бүрдүүлж байж яриа хэлэлцээнд орохын тулд, хуралдаанд ирэх боломжгүй байна" гэсэн агуулгыг дурджээ.

Улмаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатарын хувьд: Энд аюултай нөхцөл байгаа бол "Оюу толгой" ХХК дээр бид өөрсдөө очиж, мэдээллээ авъя гэдгийг,

УИХ-ын гишүүн С.Зулпхарын хувьд: Үнэхээр тухайн компанийн албан хаагчдид нээлттэй хуралдаанд мэдээлэл өгөх нь эрсдэлтэй байгаа бол, УИХ хүний эрхийг дээдлэн ажиллах стратегитэй тул, хуралдаанаа хаалттай явуулъя гэдгийг,

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хувьд: Ихэнх материал нууцын дардастай байна. Иймд ер нь хуралдааныг хаалттай хийж, "Оюу толгой" ХХК-ийнхныг дуудвал яасан юм гэдгийг тус тус хэлсэн.

Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал хуралдааныг үргэлж нээлттэй явуулах зарчим баримталж байгаагаа илэрхийлсэн. Иймд өнөөдрийн хэлэлцэх асуудлаас "Оюу толгой" ХХК-тай холбоотой хэсгийг хасаж, Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн мэдээллийг сонслоо.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Оюу толгойг авилгадаж өөрийн болгосон Рио тинтог хөөж гарга

Зочин
Зочин

ИЙМ Л ЗАЛЬТАЙ ЛУЙВАРЧИД БАЙГАА ЮМ ДАА. МОНГОЛ УЛСЫГ ҮЛ ТООЖ, ТӨР ЗАСГИЙГ НЬ КОМПАНААСАА ДОРДЫН ДОРД.ҮЗЭЖ ДЭЭРЭЛХЭЖ БАЙНА. ҮҮНД МАНАЙХАН ӨӨРСДӨӨ БАС БУРУУТАЙ-ДОТООДЫН ХОРЛОН СҮЙТГЭГЧИД, МОНГОЛ БИШ ХАРЬ САНААТНУУД

Уншигч
Уншигч

Энэ цаг үед нээлттэй явуулах нь зүйтэй. Баялаг бол бидний өмч. Өмчийн эзэн зангарагтай байж шийдэлд хүрэх хэрэгтэй. Харин нь энэ т�##�аар өөрсдийнхөө үйл ажиллагааг хамга�##�ах үйлдлийг цаг хугацаа �##�д�##�гүй ОУ-ын жишгийн хэмжээнд рариуг өгч баримтжуулах хэрэгтэй. Мөн тэндээс ийм байд�##�д хүргэсэн нотлох баримтуудыг давхар шаардах хэрэгтэй юм биш үү

Л.Цээеэ. Зочин
Л.Цээеэ. Зочин

《Оюу Толгой 》 ХХК -ны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гишүүд болон гүйцэтгэх удирдлагын багийн хүмүүст түр хорооны хур�##�д ирж оролцоогүйд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татахыг миний Монголын ард түмэн болон Монголын бүх иргэдийн төлөөлөгчид минь хилэгнэн шаардаж байна уу?
《Оюу Толгой 》ХХК ны төлөөлөн удирдах дарга гэж хэний хэн бэ ? Энэ дарга арай Хятад эзэнтэй Оджарг�##� биш үү ?Хэн ч байсан заав�##� эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах ёстой.
《Оюу Толгой 》 ХХК миний Монголын ард түмнийг хоосруулан ядууруулж Монгол улсын эдийн засгийг сүйрүүлж ажилчидаа гахай нүцгэн нохой явган явуулж байгаа учраас 《Оюу Толгой》ХХК-ны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гишүүдэд заав�##� хариуцлага тооцохыг миний Монголын ард түмэн болон Монголын бүх иргэдийн төлөөлөгчид минь хилэгнэн шаардаж байна уу?

Бодит байдал
Бодит байдал

Энэ ч Бадрах энэржигийн гадаад захирлыг хэвлэлийн хурлын үeэр заамдаж боож унагахыг завдсанаас болж болгоомжилсоноос үүдэлтэй байх даа.Хууль ёс гэж байгаа юу?

Холбоотой мэдээ

Back to top button