Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ гал зогсоохоос татгалзсан тул Путин, Трампын уулзалтыг цуцаллаа

Москва Украинд шууд гал зогсоохоос татгалзсан тул Владимир Путин, Доналд Трамп нарын уулзалтыг цуцалсан хэмээн Цагаан ордон мэдэгджээ. Цагаан ордны ахлах албан тушаалтан “Reuters” агентлагт хэлэхдээ “Ерөнхийлөгч Трамп ойрын хугацаанд Ерөнхийлөгч Путинтэй уулзах төлөвлөгөө байхгүй” гэсэн юм.

Трамп өнгөрсөн долоо хоногт Путинтэй утсаар ярьсныхаа дараа тун удахгүй Будапешт хотноо түүнтэй уулзана хэмээсэн. ОХУ-ын тал ч мөн мэдэгдэл хийхдээ хоёр орны удирдагч уулзалт хийхэд бэлдэж эхэлсэн гэсэн юм. Гэхдээ Путин Украины дайны тал дээр буулт хийхээс татгалзсаар байна. Гал зогсоохоос өмнө Украин газар нутгийнхаа томоохон хэсгийг өгөхийг шаардсаар ирсэн.

Дээд хэмжээний уулзалт хийх төлөв байдлын талаар Трампаас сэтгүүлчид тодруулан асуужээ. Тэр хэлэхдээ “Үр ашиггүй, дэмий уулзалт хийхийг хүсэхгүй байна” гэсэн юм. Гэхдээ нэмэлт үйл явдал болж магадгүй учир ирэх хоёр өдрийн дотор мэдэгдэнэ гэж Трамп хэлжээ.

Путиний хөрөнгө оруулалтын элч Кирилл Дмитриев сошиал платформ дээр мэдэгдэхдээ дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажил үргэлжилж байгаа гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Путины зөв! нэг мөсөн киев хүрэх хэрэгтэй!

Зочин
Зочин

Зогсож болохгүй оросын зөв.трампын дээр доллорын.зэвсэгийн эзэд англо саксониинхон жүүдүүд байгаа болов уу.тэр трамп юу ч мэдэхгүй их мэдэх гэвэл пүд гэх байх ккк

Холбоотой мэдээ

Back to top button